Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.  Тус хуралдаанд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ:

-Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий.  Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь саатсан. Хог боловсруулах үйлдвэрүүд хаягдал мод, үртэс, хөнгөн цагаан, автомашины дугуй зэргийг дахин ашиглах хэмжээний жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Түүнчлэн малын гаралтай хог хаягдал, хайлш, хөдөлгүүрийн тос, картон цаас боловсруулдаг үйлдвэрүүд ч бий.

Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080  төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглаж, ландфиллийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц  үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг  24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тэд тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан.

Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр  хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг.

Хог тээвэрлэлтэд 24 орчим тэрбум төгрөгийн зардал, ландфиллд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм. Нийт хог хаягдлын 31.8 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг дарж булах орчин үеийн технологийг хэрэгжүүлэх юм. Цаас, хуванцар, металл, шил гэхчлэн ялгах аваас хогийн цэгт хаягдах хогийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах юм хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Огноо:

,

Эх орны ирээдүй болсон оюутан, сурагчид аа

Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ

Хүндэт эцэг эхчүүд ээ!

Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна.

Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн.

Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, боловсролын салбарын дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг бууруулах, сурагчийн хөгжил, төлөвшил, сургалтын чанар, технологи, инновацид зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.  

Боловсрол зөвхөн диплом, дүнгийн хуудсаар хэмжигддэг цаг ард хоцорч, боловсролын салбарын чиг хандлага хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, их өгөгдөл, интерактив, бүтээлч арга барил руу чиглэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө уралдаж байна

Хүүхэд залуус Та бүхэн монгол ёс уламжлал, үүх түүхээ мэддэгөвөг дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Иймд өнөөдөр эрдэм мэдлэгт шунан дурлаж, илүү их ном уншиж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тасралтгүй суралцахыг уриалж байна.

Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа, эх орны маргаашийн нарыг мандуулах эрдэмтэн мэргэн багш нартаа 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2024.09.01

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.   12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.

Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.

“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Ц.Баатархүү: E-Mongolia -д байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлнэ

Огноо:

,

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү "И-Монгол академи" УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон үүрэг чиглэлийнхээ хүрээнд маш сайн ажилласан. Цаашид орон нутгийн иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах сургалтыг эрчимжүүлэх, зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилжүүлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэх, e-mongolia системийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж, үйлчилгээ авахад хялбар болгох, судалгаа, хөгжүүлэлт, мониторинг хийж, төрийг цахим үйлчилгээний чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Дашрамд мэдээллэхэд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам И-Монгол академи нь Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Засгийн газрын нэгдсэн цахим хуудас, dashboard болон цаасгүй цахим төр болгох ажлыг хэрэгжүүлж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/09/08

Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто зам...

Тод мэдээ16 цаг 38 минут

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон я...

Тод мэдээ16 цаг 44 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд БНХАУ-ын дэд дарга Хан...

Тод мэдээ16 цаг 47 минут

Монгол Улсын Тэргүүн Шадар cайд Л.Гантөмөр БНХАУ-ын Дэд дарга Хань Ж...

Тод мэдээ16 цаг 53 минут

Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, буйр нуурыг түшиглэн у...

Тод мэдээ17 цаг 8 минут

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанканд ажиллалаа

Тод мэдээ17 цаг 11 минут

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон,...

Өнөөдөр17 цаг 15 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр17 цаг 17 минут

Э.Содномпилжээ паралимпоос мөнгөн медаль хүртлээ

Өнөөдөр17 цаг 20 минут

Төрийн албаны тусгай шалгалт энэ сарын 10-нд болно

Тод мэдээ2024/09/06

“Цайны их зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Тод мэдээ2024/09/06

Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ...

Тод мэдээ2024/09/06

С.Амарсайхан: Ахлагч бүрэлдэхүүн бол ард иргэдийн амар тайвны баталг...

Тод мэдээ2024/09/06

Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна

Өнөөдөр2024/09/06

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Өнөөдөр2024/09/06

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто зам...

Өнөөдөр2024/09/06

"Бэлтэс Мөрөн" ХХК-ийн удирдлагад холбогдох хэргийн шүүх х...

Тод мэдээ2024/09/06

Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 4 чиглэлийг түр ...

Тод мэдээ2024/09/06

Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон...

Тод мэдээ2024/09/06

Стандартын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тод мэдээ2024/09/05

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулг...

Тод мэдээ2024/09/05

“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэ...

Тод мэдээ2024/09/05

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлу...

Тод мэдээ2024/09/05

ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ

Тод мэдээ2024/09/05

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia систем...

Тод мэдээ2024/09/05

Ойрын 2 хоногт нийт нутгаар бороо орохгүй

Өнөөдөр2024/09/05

Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг ха...

Тод мэдээ2024/09/05

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Өнөөдөр2024/09/05

"Алтан намар-2024" өргөтгөсөн худалдаа болно

Тод мэдээ2024/09/05

Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг Замын ...

Санал болгох