Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Б.Батбаатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргалаа

Огноо:

,

Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын шинэчлэн баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” зорилт буюу NDC 3.0-ийн талаар олон улсын түншүүд, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллийг хамруулсан чуулган өнөөдөр /2025.11.05/ зохион байгуулагдаж байна.
Чуулганыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар нээж үг хэллээ.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа,
Гадаад улсуудын Монгол Улсад суугаа Эрхэмсэг элчин сайд нар аа,
Олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай, ноёдоо
Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн ам болон аж үйлдвэр цөөтэй улс орон боловч газар зүйн байршил, цаг уурын нөхцөл, нүүдлийн соёл иргэншлийн онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг, өртөмтгий, эрсдэлтэй орны тоонд ордог. Сүүлийн жилүүдэд  Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна.
Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хариуцуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг байгуулсан нь засгийн газрын зүгээс хэр их ач холбогдол өгч байгаагийн тод илрэл юм.   
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц, түүний Парисын хэлэлцээрийн үндсэн зорилт болох дэлхийн дулаарлыг 1.5градусаас хэтрүүлэхгүй барихад чиглэдэг. Энэ зорилгод хүрэхийн тулд улс орон бүр хувь нэмэр оруулах, дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг үндэсний хөгжлийн бодлого, стартегитай уялдуулан цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагын үүднээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах зорилт, авах арга хэмжээгээ шинэчлэн тодорхойлж,  Засгийн газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор баталсныг дуулгахад таатай байна.
Энэхүү баримт бичгийг боловсруулахад холбогдох бүх салбарын яам, агентлаг болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 дэд ажлын хэсэг ажилласан. Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Хүүхдийн Сан, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл зэрэг олон улсын хөгжлийн түнш байгууллагууд арга зүй, техникийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.Монгол улс өөрийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөний  хүрээнд сонгон авсан нөхцөлт бус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн нийт ялгарлаа 2035 он гэхэд суурь түвшинтэй харьцуулахад нийтдээ 24,7 сая.тн СО₂-эквивалент буюу 30.3 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон.
 Мөн газар ашиглалтыг сайжруулж, хөрс бэлчээрийн ургамал болон ойд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг нэмэлтээр 16%-иар бууруулж, 46.3%-д хүргэх нөхцөл бүрдэх боломжийг нэмж тооцсон.
Үүнээс гадна Олон улсын санхүүгийн болон техник технологийн дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийн ялгарлыгбууруулах томоохон нөхцөлт арга хэмжээг холбогдох салбаруудад амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг нийт 52.8%-иар бууруулах юм. 
Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-ын хүрээнд тодорхойлсон зорилт, арга хэмжээг 2035 он хүртэл авч  хэрэгжүүлэхэд нийтдээ 53,3 их наяд төгрөг буюу 14.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гаргаад байна.
Санхүүжилтийн гол эх үүсвэрийн нэг болох Уур амьсгалын ногоон сан (GCF)-тай Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж, нийт 400 гаруй сая ам.долларын төсөл, хөтөлбөрийг батлуулан амжилттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг амжилттай боловсруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг манай орны хувьд салбар бүрт дасан зохицох арга хэмжээ, эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох чухал алхам болсон. Мөн цаашид Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтийг уялдуулах, үр дүнг хэмжих, ил тод тайлагнах тогтолцоог боловсронгуй болгох үүднээс Уур амьсгалын ногоон сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан цогц платформ хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Олон улсын санхүүжилтийн сангуудаас гадна Монгол Улс Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуух хамтын ажиллагааг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн зах зээлийн шинэ загварыг хэрэгжүүлэхэд бодит алхмууд хийж байна.
Тухайлбал 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улстай Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд гуравдахь хоёр талт нүүрстөрөгчийн хэлэлцээр боллоо. Үүнээс гадна Швейцарийн Холбооны Улстай ижил хэлэлцээрийг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлэн COP30 бага хурлын үеэр гарын үсэг зурах бэлтгэл хангагдаад байна. Энэ нь манай улсын хүлэмжийн хийн бууралт, шингээлтийг олон улсын зах зээлд хөрвүүлэн арилжаалах, уур амьсгалын санхүүжилтийг хувийн хэвшлүүдэд татах томоохон боломжийг нээж байгаа юм.
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх, төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтын холимог эх үүсвэрээс татаж олон талын оролцоонд түшиглэн хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээл тусламж нэн чухал бөгөөд эдгээр байгууллагын төлөөлөл өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байна.
 Эрхэмсэг Элчин сайд нар аа,
Эрхэм олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид өө,

 Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үүрэг, амлалтаа ахиулан шинэ шатанд гаргалаа. Энэ шийдвэр нь илүү ногоон, тогтвортой ирээдүйг цогцлоох бидний хамтын зорилгын тод илэрхийлэл юм.
 Энэхүү зорилгод Монгол Улсын олон улсын хамтын түншүүд, тухайлбал Германы Засгийн газар болон бусад хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.
 Өнөөдрийн уулзалт бол бид хамтын түншлэлээ улам гүнзгийрүүлж, дэлхий нийтийн энэ сорилттой хамтдаа тэмцэх шинэ алхам болно гэдэгт итгэж байна. Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төсөл, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нээлттэй, бэлэн байгаагаа онцлон тэмдэглэж байна.
 Эрхэм хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид өө,
 Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо шийдвэрлэх үүрэгтэй юм. Энэ зорилгод хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгааны байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа болон олон улсын байгууллагуудын нягт уялдаа, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.
 Эдгээр зорилт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нь зөвхөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн болон урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын техник, технологийн шинэчлэлийг түргэтгэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, мөн олон улсын хөрөнгө оруулалт, дэмжлэгийг татах шинэ боломжуудыг нээх юм.
 Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхи санаачлагатай, тууштай ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна.
 Эцэст нь өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баярласнаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

21-нд Швейцарийн Бургенстокт АНУ-тай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн үгийг эсэргүүцэн хэлэлцээгээ гэнэт зогсоов.
 
Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Иран Ливан дахь "төлөөлөгчийн" үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулж, эс тэгвээс АНУ Иран руу дахин, "илүү эрчимтэй" цохилт өгөх болно гэж заналхийлжээ.
 
Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлж, уулзалтын газрыг орхин, 80 минут үргэлжилж байсан хэлэлцээг түр зогсоож, дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ. Ираны тал зохих хариу арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл байна.
 
Үүний зэрэгцээ Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тэд үгээ анхааралтай ажигласан нь дээр, манай зэвсэгт хүчин тэдэнд өөр өөр аргаар хариу өгөхөд бэлэн байна" гэж бичжээ.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ

Огноо:

,

ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.

Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.

Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Огноо:

,

Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
 
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна.
 
Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
 
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.
 
Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ. "Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..10 цаг 10 минут

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Үйл явдал10 цаг 30 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаа...

Үйл явдал10 цаг 40 минут

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй ...

Үйл явдал11 цаг 11 минут

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сары...

Үйл явдал11 цаг 19 минут

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллага...

Хэн юу хэлэв...11 цаг 24 минут

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга ...

Үйл явдал11 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Үйл явдал11 цаг 37 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/19

Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно

Үйл явдал2026/06/19

Хүннү хотын авто зам, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт ...

Үйл явдал2026/06/19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй...

Үйл явдал2026/06/19

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэ...

Үйл явдал2026/06/19

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл...

Үйл явдал2026/06/19

Сургалтын санхүүжилтийг хуурамч тайлангаар завшсан байж болзошгүй хэ...

Үйл явдал2026/06/19

2019 оноос хойш гэрлэлт буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагата...

Үйл явдал2026/06/19

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/06/19

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Дэлхий нийтээр..2026/06/18

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээж...

Үйл явдал2026/06/18

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Дэлхий нийтээр..2026/06/18

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Үйл явдал2026/06/18

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төл...

Үйл явдал2026/06/18

Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй ...

Үйл явдал2026/06/18

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хув...

Үйл явдал2026/06/18

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон...

Үйл явдал2026/06/18

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал2026/06/18

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Үйл явдал2026/06/17

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн...

Үйл явдал2026/06/17

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлж...

Үйл явдал2026/06/17

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Үйл явдал2026/06/17

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчила...

Санал болгох