Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын Олон Улсын арга хэмжээний талаар ярилцлаа.

- Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү.

- Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн Олон Улсын  байгууллагууд манай иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролын түвшинг бусад орныхтой харьцуулсан судалгаанууд хийсэн. Судалгааны үр дүн нь төдий л  хангалтай биш гэж дүгнэгдсэн байдаг. Санхүүгийн хямрал нь нэг улсын бус бүс нутгийг  хамардаг учраас бодлого боловсруулагчдын хувьд иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролд анхаарах шаардлагатай тулгарсан. Тиймээс ч бодлогын баримт бичгүүдэд онцгойлон энэ асуудлыг тусгах болсон. Тухайлбал, Азийн санхүүгийн хямрал дээр ярья. 1990-ээд оны сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын дараа 2000 оноос эхлэн Япон, Голланд, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх болсон. 2011 онд хөгжсөн болон хөгжиж буй 26 орон санхүүгийн мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг бол 2021 онд 129 орон болж тэлсээр байна. Манай улсын хувьд 2016 оноос “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг Монголбанк, Сангийн яам, БШУЯ, СЗХ-той хамтран хэрэгжүүлж байна. Санхүү, эдийн засгийн мэдлэгийг олгох чиглэлээр бид төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр зорин ажиллаж байна.

- Монголбанк төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран “Дэлхийн Мөнгөний Долоо хоног 2021” /Global Money Week 2021/ арга хэмжээг зохион байгуулж буйтай холбогдуулан манай уншигчдад мэдээлэл өгнө үү.

- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног” олон улсын  хүүхэд, залуучуудын аяныг 2012 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг уламжлал нэгэнт тогтож, улс орнууд идэвхтэй оролцдог болсон. Энэ хугацаанд нийт 175 улс орны 40 гаруй сая хүүхэд, залууст энэхүү аянаар дамжуулан мөнгөө оновчтой зарцуулах, хуримтлуулах дадал хэвшилд суралцахад чиглэсэн сургалт, мэдлэг мэдээллийг түгээсэн гэсэн тайлант мэдээ бий. Олон нийтийн санхүүгийн харилцаанд энэ жилийн хувьд цар тахлын хөл хорионы улмаас ердийн үеийнхээс өөр нөхцөл байдал тулгарч байна. Ялангуяа гэнэтийн хэрэгцээ шаардлагатай үед мөнгөн хуримтлалтай байх, зардлаа хэмнэж, хүсэл дагасан бус яг л хэрэгцээндээ шаардлагатай хэрэглээнд мөнгөө зарцуулах шаардлага үүсэж байна. Үүнээс гадна, онлайн хэрэглээнд илүүтэй шилжсэн энэ үед санхүүгийн луйварт өртөх магадлал нэмэгдсэн тул эрсдэлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг сэргийлэх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв сонгох гэх мэтчлэн санхүүгийн мэдлэг боловсрол, төлөвлөлт иргэдэд нэн чухал байна. Ийм үед “Дэлхийн мөнгөний долоо хоног”-аяныг  улс орнууд  хэрэгжүүлж байгаа нь иргэдийг энэ төрлийн мэдээлэлд илүүтэй анхаарал тавих боломжийг олгож байна.

Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын  Олон Улсын Санхүүгийн боловсролын сүлжээний гишүүн улсын хувьд энэхүү аянд 2013 оноос нэгдэж, дэлхийн нийтийн санхүүгийн боловсролыг түгээх арга барил, стратегийн дагуу иргэдэд санхүүгийн мэдлэг боловсролыг түгээх төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн.

Энэ жил “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2021” аяныг “Суралц, Хуримтлуул, Өсгө” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна. Манай улсын хувьд Монголбанк, БШУЯ, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Насан Туршийн боловсролын төв  болон бусад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хүүхэд, залуучуудад  болон иргэдэд зориулсан арга хэмжээнүүдийг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахаар ажиллаж байна.

- Тэгвэл энэ жилийн хувьд  “Дэлхийн Мөнгөний Долоо хоног” аянаар дамжуулж хүүхэд залууст санхүүгийн боловсролын хүрээнд ямар мэдлэг мэдээллийг илүүтэй түгээх вэ?

- Хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад туслах мэдлэг мэдээллийг олгоно. Харин насанд хүрэгчдэд сүүлийн жилүүдэд хэрэглээнд нэвтрээд байгаа цахим мөнгө, түүний хэрэглээ болон ялангуяа, блок чейн технологтой холбоотой мэдээлэлд нэлээд тодорхой ойлголтуудыг өгөхөд  анхаарч байна. Дашрамд хэлэхэд жил ирэх тусам уг аянд хамтран нэгдэх  байгууллагуудын тоо нэмэгдэж, санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд олгох боломжийг нэмэгдүүлж байна. Ялангуяа, цар тахлын хүнд нөхцөл байдлын үед олон нийтэд шаардлагатай байгаа санхүүгийн мэдлэг боловсролыг олгох сургалт, семинар, мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын тал бүрийн оролцоотойгоор зохион байгуулна гэдэг бол аяны ачхолбогдлыг тал бүртээ ойлгож хүлээж авч буйгийн илрэл гэж бодож байна. Бид хамтраад цаг үеийн нөхцөл байдлаас хамааран  цахим талбаруудыг өргөн хүрээнд ашиглан ажиллаж байна.  

- “Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2021” аяны хүрээнд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

- Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарлаж байгаа ч бидний зүгээс цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнуудад мөнгөн хуримтлал үүсгэхийн ач ходбогдол болон мөнгөө зарцуулахдаа юуны өмнө зайлшгүй авах ёстой эд зүйл мөн эсэхээ тунгаан бодож, шийдвэрээ гаргадаг байхад нь туслах зорилгоор “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” зэрэг сэдвээр цахим сургалтууд, уралдаан тэмцээнүүд, мэдлэг олгох зөвлөгөө мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг дамжуулан олгох болно. Нэгдсэн мэдээллүүдээ бид www.mongolbank.mn, www.sankhuugiinbolovsrol.mn сайт болон “санхүүгийн боловсрол” пэйжээр хуудсаараа олгож байна.

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал20 цаг 11 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал20 цаг 21 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал21 цаг 10 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал21 цаг 29 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал21 цаг 35 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал21 цаг 46 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Үйл явдал21 цаг 49 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал21 цаг 56 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Үйл явдал2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Үйл явдал2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Үйл явдал2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Үйл явдал2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Үйл явдал2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Үйл явдал2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Үйл явдал2026/08/26

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Үйл явдал2026/08/26

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Санал болгох