Дэлхий нийтээр..
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү
Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа “Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй” гэх Т.Чимгээг ил гаргаж, сэтгүүлчидтэй уулзах боломж олгосон нь сошиал ертөнцөд жинхэнэ утгаар “бум” болж байна. “Энэ хэрэг 23 жилийн туршид улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл байсаар ирлээ. Одоо бүхэлд нь нууцаас гаргах цаг болсон...”, “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаач” гэсэн хүсэлт, шаардлага ч улам эрчээ авч байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн даваа гарагт хаалттай хорих ангид сэтгүүлчдэд мэдэгдсэнчлэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэргээр зургаан жил, долоон сар, зургаа хоног шоронд тарчилж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах хууль, эрх зүйн боломж бий юү. Тэднийг суллах уу... Ард иргэдийн зүгээс чих тавин хүлээж суугаа асуудал бол энэ мөн.
Өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, “Тэднийг эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан хүмүүс бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хоёр юм” гэж мэдэгдсэн. Олон улсын парламентын холбооноос эрүүдэн шүүлгэсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардсан нь 2019 оны аравдугаар сард болсон явдал.
Харин Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн хорих ял оноосон нь 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр юм. Тухайн үед олон нийтийн дунд “Б.Хурц нарын гэм бурууг тогтоочихвол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах байх” гэсэн итгэл, горьдлого байсан
. Зарим улстөрчийн зүгээс “Хилс хэргээр ял эдэлж буй тэр хүмүүсийг удахгүй суллана” гэж мэдэгдсэн ч талаар болсон. Яагаад тэр вэ.
“Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах боломжгүй”... Холбогдох хууль, эрх зүйн баримтаас ийм нэгэн гаргалгааг хийж болохоор болжээ
. Учир нь Төв аймгийн шүүхээс тагнуул, прокурор, ШШГЕГ-ын ажилтан гээд нийт есөн хүний гэм буруугийн асуудлыг өнгөрсөн онд хэлэлцэж, ял оноосон ч 2020 оны арваннэгдүгээр сард хуралдсан давж заалдах шатны хурлаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргасан.
Ном ёсоор анхан шатны шүүх хурлын товыг зарлаад дахин хуралдах ёстой ч ямар далд хүч үйлчилсэн нь мэдэгдэхгүй гацаасаар байна. “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг бүх шатны шүүхээр хэлэлцэж нэг мөр шийдэхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал хойшилно гэсэн үг. Нэг ёсондоо, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хонгилын шүүгчдээ удирдаж, хугацаа хожсоор байгаа юм.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд ч энэ талаар “Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг шийдэхгүйгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж авч үзэх боломжгүй
. Хуулиараа л явна” гэдэг байр суурийг илэрхийлсэн сурагтай. Үнэхээр ч тийм юм. Тагнуулынхан энэ хоёр хүн дээр хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, хорих газрын камерт эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдвол Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хэргийг дахин авч үзнэ.
Ингээд Улсын Дээд шүүх рүү шилжүүлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцэж, цагаатгах эсэхээ шийдэх хуультай. Нэг нь эрүүдэн шүүсэн, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн гэх хоёр өөр хэрэг мэт боловч хоорондоо ийм хэлхээ холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг Төв аймгийн шүүх хэрхэн дэнслэхээс шалтгаална
. Шүүх, хуулийнхан хуйвалдаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг нааш, цааш шидэн “тоглож” хугацаа хожсоор байгаа тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэхийг хуулийн дагуу шийдэж чадахгүй байгаа юм байна.a
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/06/06
Польш улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна
-
Дэлхий нийтээр..2021/03/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх тухай зарлиг гаргалаа
-
Дэлхий нийтээр..2025/12/08
“Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал б...
-
Хэн юу хэлэв...2020/04/13
Террорист байгууллагуудын санхүүжилт, түүний эх үүсвэр, түүнтэй тэмцэх асуудал
