Чөлөөт бүс
“Бууны сум буцааж болдоггүй” Булганд нээлтээ хийлээ
Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт өнөөдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, МУГЖ Н.Батцэцэг нар оролцлоо. Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ.
Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулж байсан түүхтэй.
“Бууны сумыг буцааж болдоггүй” кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, МУУГЗ Т.Солонго продюсерээр ажиллан МУСТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр “Бууны сумыг буцааж болдоггүй” киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийнхаа баатарын алдар гавьяаг мөнхөлсөн уран бүтээл хийж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.



Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

-
Тод мэдээ2021/06/04
Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засварлаж байна
-
Өнөөдөр2022/10/12
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Тод мэдээ2024/10/15
Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ
-
Тод мэдээ2024/01/08
Арслан Ц.Шийрэвийн нэрэмжит барилдаанд аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүллээ
