Дэлхий нийтээр..
Зайсан толгойн зүүн талд нэмэлт гарц хийхээр ажиллаж байна
Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам Зайсан толгойн зүүн талаар нэмэлт замыг засварлаж шинэчлэх тохижилтын ажлыг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагууд (УСУГ, НАЗГ) хийж гүйцэтгэж байна.
Энэ зам ашиглалтад орсноор Зайсан толгойн тойрогт үүсдэг авто замын эргэлтийн ачаалал буурах, замын хөдөлгөөний эрчмийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг өргөжүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд хийж буй энэ ажилд хамтран ажиллахыг уриалж байна гэж Богдхан уулын дархан цаазат газраас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
