Өнөөдөр
Шадар сайд Ө.Энхтүвшин Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Восеныг хүлээн авч уулзав. Өнгөрсөн наймдугаар сараас өнөөг хүртэл Австралид ой, хээрийн түймэр гарч, хүний амь нас эрсдэн эд материалын их хэмжээний хохирол учирч байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв.
Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн Австрали Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Ази, Номхон далайн бүс нутагт явуулж байгаа гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг тэмдэглэв.
Газар зүйн хувьд алс оршдог ч үнэт зүйл, ардчилал, эдийн засаг гээд олон талаар адил төстэй Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Дэйв Восен илэрхийлэв. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай, онцгой байдал болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2025 оны есдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Тод мэдээ2021/09/11
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгал...
-
Тод мэдээ2025/05/30
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлт...
-
Өнөөдөр2025/09/04
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Тод мэдээ2023/04/12
“Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилтийн ...