Тод мэдээ
ШӨХТГ: 17 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэжээ
“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 119 иргэн хандсанаас 115 утсанд 103, чатботод 6, и баримт апликейшн 4, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 77 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 4 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 16 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 17 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Үүнээс 17 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх болон иргэний гомдлыг бусад байдлаар ирүүлсэн шуурхай шийдвэрлэж 3,350,000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 40, харилцаа холбоо 27, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 6, цахилгаан 2, банк, санхүү, даатгал 9, барилга 2, боловсрол 2, контор 2, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 4, СӨХ 1, өрсөлдөөн 3, НӨАТ , эрүүл мэнд 3, бусад асуудлаар 16 иргэн хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Тод мэдээ
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
-
Тод мэдээ2024/02/21
Сургуулийн автобус мөргөсөн осол бүртгэгджээ
-
Тод мэдээ2022/08/10
Автобусны 200 буудлыг ариутган халдваргүйжүүлнэ
-
Тод мэдээ2021/08/05
Хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан...
-
Өнөөдөр2022/05/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл