Чөлөөт бүс
Дуучин А.Нарандулам шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байна

“Зун” продакшны артист дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт "Заян наваа" хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа дуучин А.Нарандулам Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ.
Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархалыг хүлээж байна. Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань тайвшруулах болно.
Уншигч та доорх линкээр дамжуулан дуучин А.Нарандуламын дуулсан “Бор борын бялзуухай”-г сонсоорой.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2020/11/24
Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад үүрэг чиглэл...
-
Өнөөдөр2025/04/11
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2022/01/24
НОБГ: 48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа
-
Өнөөдөр2024/07/23
Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо