Тод мэдээ
Цэргийн алба хаагчид галын тархалтыг зогсооход дэмжлэг үзүүллээ

ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон "Сэтгэл зүйн бүлэг"-ийнхэн орон нутаг руу хөдөлгөөн үйлдэх явцдаа Төв аймгийн Баянхангай сумын "Цавхангай" хорооллын зам дагуух хувийн орон сууц шатаж байхтай таарч, тэр даруй онцгой байдлын албанд дуудлага өгч, галын тархалтыг зогсооход дэмжлэг үзүүлсэн байна.
Шатаж байсан хувийн орон сууцтай зэрэгцээд олон аж ахуй нэгж, цайны газар, дэлгүүр байсан учир түймэрдэхээс урьдчилан сэргийлж, өмч хөрөнгийг нь татан гаргах ажлыг нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэжээ. Нутгийн иргэд гал түймрийг харсан даруйдаа яаралтай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн цэргийн алба хаагчдад талархал илэрхийлжээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Тод мэдээ
Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай
Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
-Сайн унтаж амрах
-Дулаан хувцаслах
-Амны хаалт хэрэглэх
-Шингэн хангалттай уух
-Гараа сайтар савандаж угаах
-Томуугийн вакцинд хамрагдах
-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: НЭМҮТ
Тод мэдээ
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа
ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/383 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа.
Шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам” нь 6 бүлэг, 32 зүйл, 25 хэсэгтэй бөгөөд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дүгнэх үзүүлэлт”-ийг хавсралтаар боловсруулсан.
Журамд шинээр бэлэн байдлын үзлэг зохион байгуулах 12 чиглэлийг өөрчлөн, үзлэг зохион байгуулагч, үзлэгт хамрагдагчийн эрх, үүргийг шинээр тусгаж, үзлэг зохион байгуулахад 100 хүртэл хувиар үнэлгээ өгч дундаж оноог гаргахаар тогтоож, оноо өгөх шалгуурыг боловсруулсан гэдгээрээ онцлог юм.
Энэхүү журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах зорилготой гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2020/04/22
Их, дээд сургуулийн элсэлт, төгсөлтийн асуудлыг шийдвэрлэсэн тушаал гаргалаа
-
Тод индэр2019/08/14
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ
-
Тод мэдээ2022/07/26
Хурандаа Александр Кавалканти Симоныг хүлээн авч уулзав
-
Өнөөдөр2023/01/05
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
Сэтгэгдэл