Тод мэдээ
Зайсан тойруугийн авто замын хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт орно
Энэ Бямба гараг буюу 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Зайсан тойруугийн хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Тус хөдөлгөөн зохион байгуулалтыг хийснээр ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35,7 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд өсөх юм.
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Өнөөдөр2021/03/03
Монгол ардын намын 100 жилийн ойд зориулсан хос номын нээлт боллоо
-
Тод мэдээ2024/06/11
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна
-
Тод мэдээ2021/01/07
ЗГ: Нэг сая 200 мянга орчим хүнд "Ковид-19"-ийн шинжилгээ хийжээ
-
Чөлөөт бүс2019/07/09
Баяр наадмын хөтөлбөрт шинэ үйл ажиллагаа нэмэгдлээ
