Тод мэдээ
Тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлч, бүтээл шалгаруулах “Мөнгөн мод” арга хэмжээ 23-нд болно
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” - ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” арга хэмжээ энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Мөнгөн мод” арга хэмжээний хүрээнд тайз, дэлгэцийн шилдэг 12 бүтээлч, 12 уран бүтээл шалгарна.
Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан "Мөнгөн мод" арга хэмжээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд шилдгүүд шалгарах юм. "Мөнгөн мод" 13 дахь удаагийн ёслолын үйл ажиллагаа энэ сарын 23-ны өдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно.
Тод мэдээ
Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.
2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.
Тод мэдээ
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг хааж, хэсэгчлэн шинэчилнэ
Тод мэдээ
Лаурел сантай хамтран нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсын түвшинд хүргэнэ
Эрүүл сайд Т.Мөнхсайхан Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн гишүүн, төслийн удирдагч Хью Парсонс, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн нарийн бичгийн дарга Кристин Туано нарыг хүлээн авч уулзлаа.
Лаурел сан 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.
Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал байхдаа уулзаж байсан. Дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Канад улсаас Монгол Улсын хүн амын нүдний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээ.
Хью Парсонс уулзалтын үеэр монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудлыг хөндлөө. Мөн тэрбээр нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулж, нүд судлалын резидентийн сургалтыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр нь Канадынх бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарын онцлогт тохируулсан гэдгээрээ онцлог. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдах боловсон хүчнийг сонгох асуудалд анхаарч өгөхийг хүслээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, эрт илрүүлэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй. Энэ жилээс сургуульд суурилсан эрт илрүүлгийг эрчимтэй хийхээр ажиллаж байна. Тооцоолж байгаагаар ЕБС-ийн хүүхдүүдийн 21 хувь нь нүдний өөрчлөлттэй байх магадлалтай. Энэ тал дээр бид онцгой анхаарна.
Резидент эмч нарын сургалтын хөтөлбөрт анхаарах асуудал бий. Нүдний мэс засал бол маш нарийн ур чадвар шаарддаг. Тиймээс танай сантай хамтран мэс заслын эмч нараа олон улсын түвшинд хүргэж, чанарыг нь сайжруулах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
-
Тод зураг2020/01/17
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Тод мэдээ2024/08/29
ЗГ: Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг...
-
Тод мэдээ2021/12/07
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ с...
-
Өнөөдөр2019/12/30
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ