Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Бямбадорж: Тоног төхөөрөмж нь байвал дүүргийн эмч нар бүх төрлийн нарийн шинжилгээг хийж чадна

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа.

-Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ?

-“Ковид-19”  цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан орны зохицуулалтыг хийж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зөвхөн халдвар авсан иргэдэд үйлчлэхээр ор дэлгэсэн 46 эмнэлэг бий. Дельта вирус дэлгэрснээс хойш эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байгаа. Үүнээс үүдэн орны эргэлт удааширч буй тал бий. Өдөртөө 700 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байхад 600 гаруй хүн эмнэлгээс гарч байдаг. Тиймээс бид ор зохицуулалтын баг ажиллуулаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өмнө нь 46 эмнэлэг өөрсдөө хэвтэх хүмүүсээ авдаг байсан бол одоо 12 хүний бүрэлдэхүүнтэй ор зохицуулалтын багийнхан үнэлгээ өгч хэвтүүлж байгаа.

Өрхийн эрүүл мэндийн төв, тандалт шуурхай арга хэмжээний багийнхан  яаралтай эмнэлэгт хэвтэх хүмүүсийн талаарх мэдээллээ ор зохицуулалтын багт мэдээлнэ. Энэ дагуу тус багийнхан үнэлгээ өгч, шаардлагатай хүмүүсийг шууд хэвтүүлж, улбар шар түвшний хүмүүсийг маргааш нь хэвтүүлэх гэхчлэн зохицуулж байгаа. Ингэснээр шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт хэвтэх байдал үгүй болж, гэртээ хүндрэх эрсдэл буурсан.

-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж байна. Тухайлбал, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд  ирэх жил 89 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат хэрэгслийг концессын гэрээнд оруулах санал хүсэлтээ зохих байгууллагуудад тавиад байна. Удирдлагууд дэмжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлчихвэл нийслэлийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ ойртож, тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, заавал төрөлжсөн тусгай мэргэжлийн төв эмнэлгүүд рүү очиж, дуран, MRI хийлгэх бус, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийх боломжтой болно. Үүний тод жишээ бол Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг байна. Дүүргийн эмч нар маань тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь байвал дээрх бүх нарийн шинжилгээг хийж чадна гэдгийг харуулж байгаа. Тийм учраас богино хугацаанд үр ашгаа өгөх тооцоо хийгдчихсэн байгаа.

-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байна. Байгууллагуудын бүтэц, орон тооны асуудал ч яригдаж байгаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд орон тооны талаар тулгамдсан асуудал бий юү?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд орон тоондоо тааруулаад хөгжил дэвшил, шинэчлэл хийхгүй бол болохгүй. Өвчтөнийг өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх талд анхаарахыг чухалчилж, энэ хүрээндээ нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч дарга ажиллуулж байна. Энэ бүгдийг хуучин орон тоондоо багтаагаад шийдсэн.

Төсвийн хувьд ч мөн сүүлийн 10 жилд огт нэмээгүй. Тухайлбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд жилд 15 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөн дүн 10 жилд нэмэгдээгүй. Ковидын үед ч бид ковидгүй үеийн төсвөөрөө ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргаас дэмжлэг үзүүлж, бид байгаа төсөвтөө багтаан ажиллаж байгаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал9 цаг 47 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал9 цаг 57 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал10 цаг 46 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал11 цаг 5 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал11 цаг 10 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал11 цаг 21 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Үйл явдал11 цаг 25 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал11 цаг 31 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Үйл явдал2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Үйл явдал2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Үйл явдал2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Үйл явдал2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Үйл явдал2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Үйл явдал2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Үйл явдал2026/08/26

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Үйл явдал2026/08/26

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Санал болгох