Дэлхий нийтээр..
“COVID-ийн дараах үе, цаг уурын хямрал сэдэвт” Дэлхийн сэтгүүлчдийн Бага хурал боллоо
БНСУ-ын Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо анх 2013 онд Дэлхийн сэтгүүлчдийн бага хурлыг зохион байгууллага санаачлага гарган, өдгөө найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уг Бага хуралд жил бүр дэлхийн олон орны сэтгүүлчдийг урьж, хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлууд болон Солонгосын хойг, дэлхийн энх тайван байдалд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг гэх мэт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, жилээс жилд цар хүрээгээ тэлж, ач холбогдол нь өссөөр ирсэн билээ. Энэ жил цар тахлын улмаас цахимаар “COVID-ийн дараах үе, цаг уурын хямрал” сэдвээр зохион байгуулав.
Нийтдээ 50 орны 60 орчим сэтгүүлчид цахимаар уулзаж, COVID-ийн дараах үеийн сэтгүүлзүйн үүрэг, дэлхийн дулаарлын талаар ярилцав.
Нийгэм, хүрээлэн буй орчин, дэлхийн амьдралд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээний талаар хэлэлцэх "Дэлхийн цаг уурын асуудлууд" хэлэлцүүлгий үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Чун Сы Кюн үг хэлэхдээ “Энэхүү бага хурал нь олон улсын хамтын нийгэмлэг тодорхой бус үед чухал асуудлуудыг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг ач холбогдолтой, үнэ цэнэтэй боломжийг олгож байна” гэжээ.

Түүнчлэн "COVID-19 нь дэлхийн өнцөг булан бүрт асар их өөрчлөлт авчирсныг та бид сайн мэдэж байгаа. Өөрчлөлтийн хурд хурдацтай нэмэгдэж, хүрээ нь маш их тэлсэн. Үнэхээр тодорхойгүй байдал хамгийн их өөрчлөгдсөн эрин үе эхэллээ..,
Иймэрхүү өөрчлөлт, тодорхойгүй байдал үүсгэж байгаа асуудал бол цаг уурын өөрчлөлт юм. Энэ асуудлыг нэг улсын хүчин чармайлтаар хэзээ ч шийдэж чадахгүй. Хамтын санаачлага, хичээл зүтгэлд тулгуурлан бүх улс орнууд шийдлээ олохын тулд бүгд үзэл санаагаа нэгтгэх хэрэгтэй..." гэсэн юм.
Ерөнхий сайд мөн хэвлэл мэдээллийн байгууллагын үнэнийг хүргэх үүргийг онцлон "Бид дижитал технологийг хөгжүүлсний ачаар хэн ч хялбархан мэдээлэл үйлдвэрлэж, түгээж, хэрэглэж чаддаг шинэ ертөнцтэй нүүр тулж байна. Хүмүүс үнэнээр цангах нь улам бүр унтарч байна, сэтгүүлзүйн үнэ цэнэ улам бүр үнэлж баршгүй болж байна." Хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Чуулганы эхний өдөр сэтгүүлчид COVID-ийн дараах үед юу хүлээж байгаа, сэтгүүлзүйн гүйцэтгэх үүргийн талаар ярилцсан бөгөөд The Korea Times сонины дижитал контент редактор, БНСУ-ын Сэтгүүлчдин Холбооны олон улсын харилцааны хэлтсийн дарга Жун Мин Хо модератороор оролцов.

КОВИД-ын дараах нөхцөл байдлын талаарх дүр зургуудыг улс хоорондоо хуваалцаж, үнэнийг хүргэхэд хэвлэл мэдээллийн үүрэг улам бүр нэмэгдэж байгааг ярилцав. Нийтдээ 26 орны илтгэгч нар санал солилцсон бөгөөд Монгол улсаас Номадик Контент ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Гантуяа өөрийн орны цар тахлын үеийн нөхцөл байдал, хэтийн дүр зураг болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцооны талаар санал солилцсон юм.
Чуулганы хоёр дахь өдөр 22 илтгэгчид дэлхийн цаг уурын асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан хариу арга хэмжээ, сэтгүүлзүйн үүргийн талаар хэлэлцэв. Илтгэгчид нь "Кабул Таймс" сонины орлогч эрхлэгч Фатхулбари Ахгар (Афганистан), "Daily Star" сонины сэтгүүлч асан Тавдфик Али (Бангладеш), "Сегие Илбо" хүрээлэнгийн байгаль орчны сурвалжлагч Юн Жи-ро (Солонгос), Сингапурын дарга Иван Лим нар байв.
Дашрамд дурдахад Дэлхийн Сэтгүүлчдийн Бага хурлыг санаачлан зохион байгуулагч БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь 1964 онд байгуулагдсан Солонгосын хамгийн том сэтгүүлчдийн байгууллага юм. Энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд улс орон даяар 195 хэвлэл мэдээллийн компанийн 11000 орчим гишүүнтэй болжээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
