Тод мэдээ
Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Монгол Улсын Засгийн газар, ард түмэн “КОВИД-19” цар тахалтай тэмцэж буй Энэтхэг улсын Засгийн газар, ард түмэнд тусламжийн гараа сунгав. Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсад тулгарсан хүнд сорилтын энэ үед 1 сая ам.доллар (7.4 живаа энэтхэг рупи)-ийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж, уг тусламжийг тус улсын ГХЯ-ны хүсэлтээр Улаан загалмай нийгэмлэгт нь хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв. Цар тахлын эсрэг тэмцэж буй Энэтхэгийн ард түмэнд Монголын олон нийт #TogetherForIndia аяны хүрээнд туслахаар мөн 50 мянга орчим ам.долларын хандив хуримтлуулав.
Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний сайхан сэтгэлийн өгөөмөр тусламжид халуунаар талархаж байгаагаа Энэтхэг улсын Гадаад хэргийн яам, Энэтхэгийн Улаан Загалмайн нийгэмлэг илэрхийлэв. Энэхүү хандивыг Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын дэргэдэх хүмүүнлэгийн “PM Cares” санд шилжүүлнэ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ