Чөлөөт бүс
Ээж хад дуутай боллоо
“Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг Соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.
Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа. Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм.
Дашрамд дуулгахад, “Ээж хадны домог” киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 11-нд буюу Цагаан сарын битүүнд онлайнаар болох нь ээ.
Чөлөөт бүс
Хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлье
Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “......банканд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус мэдээллийг шалгахад Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нар нь зарим арилжааны банк болон валют солих үйлчилгээ эрхэлдэг газруудад хуурамч байж болзошгүй “евро” гэх мөнгөн тэмдэгтийг их хэмжээгээр солиулсан байж болзошгүй ба дээрх этгээдүүдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Чөлөөт бүс
Галт уулын Лава урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ
Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг дарж урсаад буй. Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг. Ийнхүү тус замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын хуваарьт аялалыг цуцлахаас аргагүйд хүргээд байгаа юм. Тус халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд жуулчид тус улсад очих нэг шалтгаан болдог аж.
Чөлөөт бүс
Цасан шуургатай үед автомашинтай явж байгаад зогсох шаардлага тулгарвал хэрхэх вэ
Цасан шуургатай үед төөрөх эсвэл бусад шалтгаанаар урт хугацаагаар зогсох шаардлага тулгарвал дараах зөвлөмжийг санаарай.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар
Сэтгэгдэл