Дэлхий нийтээр..
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг түр хойшлуулна
Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдтэй уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гарсан шийдвэрийг тухай бүр мэдээлэх болно.
Дэлхий нийтээр..
АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...
Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Петер Брайан Хегсет дайн эхэлснээс хойш анх удаа конгрессын асуултад хариулж, Ардчилсан намын хууль тогтоогчид түүнийг илээр шүүмжилсэн байна. Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооноос Пентагоны төсвийн төслийн талаар хийсэн сонсгол дээр АНУ-ын Батлан хамгаалахын санхүүгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жюль Херст хэлэхдээ, 25 тэрбум ам.долларын зардлын дийлэнх нь сумны хэрэглээнд зориулагдсан бөгөөд байлдааны ажиллагааны зардал болон тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлтийн зардлыг бас багтаасан гэжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхдээ, Пентагон 25 тэрбум ам.доллар гэсэн тоо хэмжээг хэрхэн бодож гаргасан нь одоогоор "тодорхойгүй" байгаа. Гэвч өмнөх мэдээллээр Ираны эсрэг АНУ-ын томоохон хэмжээний цэргийн ажиллагааны эхний зургаан өдөрт АНУ-ын цэргийнхэн 11.3 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан тушаалтан 3-р сарын 11-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө
АНУ-д өрнөж буй OpenAI-тай холбоотой шүүхийн маргаанд технологийн тэрбумтан Элон Маск оролцож, буяны чиглэлтэй байгууллагын нөөцийг ашиглан ашиг олох нь зохисгүй хэмээн мэдүүлэг өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр шүүх хуралдааны үеэр “буяны зорилготой байгууллагын хөрөнгө, бүтэц дээр тулгуурлан ашиг хонжоо хайх нь зөвшөөрөгдөх ёсгүй” гэж онцолсон байна. Маск нь OpenAI-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллага анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж буйгаа өмнө нь илэрхийлж байсан юм.
OpenAI нь 2015 онд хүн төрөлхтөнд ашигтай, аюулгүй хиймэл оюуныг хөгжүүлэх зорилготой, ашгийн бус бүтэцтэйгээр байгуулагдсан. Тус байгууллага анх хиймэл оюуны судалгааг нээлттэй байлгах, технологийн ашиг тусыг өргөн хүрээнд хүртээмжтэй болгохыг зорьж байв.
Гэвч 2019 оноос эхлэн OpenAI бүтэцдээ өөрчлөлт оруулж, “хязгаартай ашиг”-ын загварт шилжин хөрөнгө оруулалт татах болсон нь маргааны эхлэл болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ өөрчлөлт нь хиймэл оюуны салбар дахь санхүүжилт, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ч байгууллагын анхны зарчим, зорилготой зөрчилдөж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулсаар иржээ.
Шүүхийн маргаан нь хиймэл оюуны хөгжлийн чиг хандлага, ёс зүй, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндөж байгаагаараа онцлогтой. Шинжээчдийн үзэж буйгаар уг хэрэг нь буяны болон ашгийн байгууллагын зааг, зохицуулалтын асуудлыг тодорхой болгоход нөлөөлж болзошгүй байна.
Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хэрэг үргэлжилж байна.
Дэлхий нийтээр..
АНУ, Израилийн цохилтын улмаас Иранд мянга мянган хүн амиа алджээ
АНУ, Израилийн Иранд хийсэн цэргийн цохилтын улмаас олон мянган хүн амиа алдаж, шархадсан талаар Al Jazeera мэдээлжээ. Тус сувгийн мэдээлснээр 2026 оны хоёрдугаар сарын 28-наас хойш Иранд хийсэн цохилтын улмаас дор хаяж 3375 хүн амиа алдаж, 26,500 гаруй хүн шархадсан байна.
Мөн Израилд 26 хүн амиа алдаж, 7000 гаруй хүн шархадсан бол Ирак, Ливанд ч хохирол бүртгэгдсэн байна. Энэхүү мөргөлдөөн нь бүс нутгийн хэмжээнд өргөжиж, олон улс оронд хүний амь нас, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж байгааг онцолжээ.
Гэсэн хэдий ч хохирлын тоо, нөхцөл байдлын талаарх мэдээлэл цаг хугацааны явцад өөрчлөгдөж болзошгүйг эх сурвалж анхааруулсан байна.
-
Үйл явдал2021/12/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Дэлхий нийтээр..2023/08/24
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам амжилттай болж өндө...
-
Үйл явдал2023/10/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно
-
Дэлхий нийтээр..2022/09/09
Австрали улсад суралцах залуусын тоог нэмэгдүүлэхийг хүсэв
