Тод мэдээ
“Насны хишиг”-ийн тэтгэмжийг дансандаа авах боломжтой

Нийгмийн халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлээрэй. Ингэснээр “Насны хишиг”-ийн тэтгэмжээ банканд дугаарлахгүй шууд данс руугаа авах боломжтой юм. 2017 оноос 65 ба түүнээс дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог болсон. Тус тэтгэмжид 2018 онд 131.3 мянга, 2019 онд 138.4 мянган ахмад хамрагджээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/10/15
УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Тод зураг2019/05/29
ЖДҮ эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах ажил ор...
-
Өнөөдөр2020/05/07
Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ
-
Тод мэдээ2022/01/12
Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах боломжтой