Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Төрийн үйлчилгээний "Гэрэгэ киоск" шинэ технологийг орон нутагт нэвтрүүллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, орон зай, цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай, ашиглахад хялбар Киоск цахим үйлчилгээгээр:
 
Улсын бүртгэлийн 100 гаруй үйлчилгээ
Автотээврийн тэмдэгтийн хураамж
Автомашины татвар, торгууль
Жолоочийн хариуцлагын даатгал
1072 хувьцаны данс нээх
Хот хоорондын болон орон нутгийн автобусны билет захиалгаҮүрэн операторуудын нэгж, дата авах, эрх сунгах зэрэг маш олон төрлийн үйлчилгээг иргэд нэг дороос шуурхай авах боломж бүрдлээ.
 
Тус цахим үйлчилгээний машиныг "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д байршуулсан бөгөөд, үйлилгээний төрлөөс хамаарч 500-1000 хураамжтай байна.
 
Иргэд та бүхэн иргэний үнэмлэх, виза картаа ашиглан төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай, авах боломж бүрдэж байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Засгийн газрын ээллжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан "Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана. 

- "Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг дээшлүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл"-ийг хэлэлцэж, Хүчирхийллийн эсрэгүндэсний хорооны ажлын албанд хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт, "Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө" боловсруулж, батлуулахыг Хүчирхийллийн эсрэг үндэсний хороонд тус тус даалгалаа.

- Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит, Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхарьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн нэрт зүтгэлтэн Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, хошууч генерал Чимэдийн Данзан агсны нэрэмжит болголоо.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо энэ сарын 24-28-нд болно.

Уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, MYXAYT, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон, Монголын Эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, зорилт, төрийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл өгч, тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүгийн орчны шинэчлэлийн хамтын ажиллагааны чиглэлд сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж, "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо. 

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.  

Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.

Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 минутын өмнө

Засгийн газрын ээллжит хуралдаан боллоо

Тод мэдээ4 минутын өмнө

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно

Тод мэдээ7 минутын өмнө

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны ө...

Өнөөдөр15 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр18 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр23 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Тод мэдээ2025/11/24

103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ

Тод мэдээ2025/11/24

Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл у...

Тод мэдээ2025/11/24

Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны станд...

Тод мэдээ2025/11/24

“UB DEBATE 2025” хөтөлбөр мэтгэлцээний ур чадвараар дамжуулан су...

Тод мэдээ2025/11/24

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа...

Тод мэдээ2025/11/24

Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ

Тод мэдээ2025/11/24

Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ...

Тод мэдээ2025/11/24

ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх э...

Өнөөдөр2025/11/24

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/24

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Тод мэдээ2025/11/20

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Тод мэдээ2025/11/20

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Тод мэдээ2025/11/20

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас ...

Тод мэдээ2025/11/20

Зэрлэг амьтдад зориулан био техникийн арга хэмжээ авч байна

Тод мэдээ2025/11/20

"Туулын хурдны зам" төслийн технологийн замыг барьж байна

Тод мэдээ2025/11/20

Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд!

Өнөөдөр2025/11/20

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Өнөөдөр2025/11/20

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/11/19

Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина...

Тод мэдээ2025/11/19

Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүн...

Тод мэдээ2025/11/19

АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нө...

Тод мэдээ2025/11/19

“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 ...

Өнөөдөр2025/11/19

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Тод мэдээ2025/11/19

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин...

Санал болгох