Тод мэдээ
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ

Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиход урьдчилсан байдлаар иргэн “Б” бага насны хүүхдийн хамт цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас, шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.
Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 1131-0005 дугаарт мэдэгдээрэй.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.