Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-ны өдөр Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд сумдын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны долоодугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгороор 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно . Салхи баруун өмнөөс барууунн хойш эргэж секундэд 5-10 метр.Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй . Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 24-нөөс 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Үйл явдал
Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ
2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зорчигчийн 948.4 мянга буюу 82.5 хувь нь олон улсын, 201.7 мянга буюу 17.5 хувь нь орон нутгийн нислэгээр зорчжээ.
Олон улсын нислэгийн зорчигчдын тоогоор Улаанбаатар–Сөүл чиглэл тэргүүлж, 299.3 мянган хүн буюу нийт олон улсын зорчигчдын 31.6 хувийг эзэлсэн байна. Үүний дараа Бээжин чиглэлд 153.5 мянга, Токио чиглэлд 82.7 мянга, Истанбул чиглэлд 64.5 мянга, Хонгконг чиглэлд 51.7 мянган зорчигч зорчжээ.
Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын 81.6 хувь буюу 164.6 мянга нь Улаанбаатар–Оюутолгой чиглэлд зорчсон байна. Мөн Ховд, Өлгий, Мөрөн, Улиастай, Даланзадгад чиглэлүүд орон нутгийн хамгийн ачаалалтай нислэгүүдэд багтжээ.


Үйл явдал
Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, ажлын явцыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, хууль тогтоомжид нийцүүлэх зөвлөмж, удирдамж бүхий албан бичгийг 131 байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгож, хуульд нийцүүлжээ. Мөн 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үнэлж эхэлжээ.
Мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээллээ.
Үйл явдал
COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэв
-
Үйл явдал2021/08/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2025/04/01
Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
-
Дэлхий нийтээр..2021/09/30
"Үхрийн арьс товруутах” өвчнийг гоц халдварт, халдварт өвчний жагсаал...
-
Үйл явдал2022/10/21
УИХ: Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно
