Дэлхий нийтээр..
Дрон ашиглан нөхөн сэргээлт хийхээр туршиж байна
”Оюу толгой” компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд 100 сая мод тарих амлалт өгсөн. Энэ хүрээндээ Рио Тинтогийн Уурхайн хаалт болон Байгаль орчны мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Австралийн "AirSeed Technologies” буюу дроноор үр агуулсан үрлийг тарааж, байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилготой гарааны бизнестэй хамтран өнгөрсөн 2 жилийн хугацаанд туршилтын ажлуудыг хийлээ.
Улаанбаатар хот дахь Биологийн хүрээлэнгийн хүлэмжид Монгол орны уугуул шилмүүст модны соёололтыг анхлан туршиж, улмаар Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд өнгөрсөн онд газар шорооны нөхөн сэргээлт хийсэн бүсдээ туршилтын талбай байгуулсан юм.
2023 оны 5-р сард уг талбайд дөрвөн төрлийн уугуул шилмүүст мод, нэг төрлийн хусны нийт 750 үр агуулсан үрлийг тараасан бөгөөд 2023 оны 8 сар, 2024 оны 7 сард хийсэн ажиглалтуудаар үрийн капсулууд соёолж, тогтворжиж байсан нь “Нэг зуун сая мод” хөтөлбөрт энэхүү технологийг ашиглах боломжтойг харуулж байна. Соёололт болон амьдрах чадварын түвшин нь арчилгаанаас хамаарч байлаа.
Энэхүү технологийг “Оюу толгой” компани Монголд анх удаа амжилттай туршиж, дрон ашиглан үр тарааж, илүү өргөн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлт хийх боломжтойг нээн илрүүллээ гэж Ойн газраас мэдээллээ.


Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/07/23
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жилийн ойн баяр...
-
Дэлхий нийтээр..2023/04/11
АТГ: Нийтийн албанд томилогдох 478 иргэний мэдүүлгийг хянав
-
Дэлхий нийтээр..2023/10/02
Булган аймгийн үхэр бордох аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа
-
Дэлхий нийтээр..2021/04/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай ут...
