Чөлөөт бүс
1900-аад оны үеийн монголчуудын тухай түүхэн гэрэл зургийг дэлгэн үзүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалагдаж байдаг Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг үзэж сонирхлоо.
Энэ үеэр Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулагдах дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн нь олны сонирхлыг татсан юм. Тэрээр 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх, соёлыг зургийн хальсандаа буулгажээ. Түүний 5000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг 2016 онд Осло хотын нэгэн тосгоноос олдсон дотор монголчуудтай холбогдох зураг, дурсгал байсан бөгөөд Ослогийн их сургуулийн захирал Свен Стөлэн, Соёлын түүхийн музейн захирал Хекон Глөстад нар Монгол Улстай холбогдох тэрхүү түүхэн гэрэл зураг баримт, сэлт нь соёлын харилцааны томоохон хөшүүрэг болохоос гадна цаашдын судалгааны үндэс суурь болж байгаа хэмээн тодотгосон юм.
Үзэсгэлэнд 34 зураг, 20 үзмэр тавигдсан бөгөөд энэ ондоо багтан Монгол Улс руу илгээж, судалгааны ажлаа өргөтгөх гэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй Норвегийн иргэн Мариа Картвейтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Монгол Улсад суралцах, судалгаа хийх батламж олголоо.
Мөн олон жил Монгол судлалын чиглэлээр ажиллаж, Монгол судлалыг дэлхий дахинд дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Норвегийн Хаант Улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн Мариа Магдолна Татарыг Монгол Улсын Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан юм.
Чөлөөт бүс
Тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатай
ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас гаргасан зам, тээврийн осол зөрчлийн статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт ослын 57 хувь нь намар, өвлийн улиралд гарч байна.
Хүний амь нас хохирсон осол зуны улиралд их бүртгэгдсэн байхад намар, өвлийн улиралд ослын улмаас гэмтэл, бэртэл авах нь их байгаа нь эдгээр улиралд замын гадаргуунд өөрчлөлт орж, халтиргаа гулгаанаас хамааралтай зам тээврийн осол нэмэгддэг болохыг илэрхийлж байна.
Автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нарын анхааралд сонордуулахад өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна.
Монгол Улсын Иргэний хуульд Өмчлөгч нь бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглох тухай заалт байдаг.
Иймд автотээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч та бүхэн иргэний үүргээ биелүүлж гарч болзошгүй аюул ослоос сэргийлж улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн дугуйгаа сольж авто замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Өвлийн дугуйг сонгохдоо бид дугуйн дээр тэмдэглэсэн ашиглалтын нөхцөлийн дараах тодорхойлолтыг анхаарах шаардлагатай.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
Чөлөөт бүс
20-20-20 дүрмийг ашиглаж, нүдээ амраахыг зөвлөж байна
Дэлгэц удаан хугацаагаар харах нь нүд ядрах, нүд хуурайших, толгой өвдөхөд хүргэдэг. Яг ийм үед завсарлага авах хэрэгтэй.
Нүдээ амраахын тулд 20-20-20 дүрмийг ашиглахыг зөвлөж байна.
20 минут дэлгэц харсны дараа 20 мухар тохой буюу 6 метр зайд байгаа зүйлийг 20 секундын турш хараарай.
Чөлөөт бүс
Халуун өдрүүдэд машиндаа үлдээж болохгүй зүйлс
Таны тоохгүй орхисон зүйлс, хэн нэгний амьдралыг өөрчилж болно. Таны ч бусдын ч амь нэгхэн хувь байдаг гэдгийг битгий мартаарай! Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалъя...
-
Өнөөдөр2020/03/26
Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ
-
Тод зураг2019/10/28
Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна
-
Өнөөдөр2021/05/06
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олго...
-
Тод мэдээ2023/12/19
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод