Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Парисийн "төмөр хатагтай"

Огноо:

,

Сэтгүүлч:

Францийн нэрт зохиолч Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн, бас Парисийн "төмөр хатагтай" ч гэгдэх энэхүү цамхагийг  1887 оны долоодугаар сарын 26-наас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18 мянган хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15 м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр босгох ажил өрнөсөн бөгөөд 1889 оны тавдугаар сарын 6-нд барьж дуусгасан гэдэг.

Энэхүү цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт сүндэрлэдэг бөгөөд 300м өндөртэй 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв. Зохиолч Ги Дө Моппассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ.

Гэвч XX зууны эхэн үе гэхэд цамхагийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхагийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг. Одоогийн байдлаар жилдээ 200 сая гаруй хүн очиж сонирхсон ба энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.

Энэхүү гайхамшигт байгууламж нь гурван давхартай. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88.3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг. Долоон жил тутамд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг гэсэн тоо баримт бий.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

Огноо:

,

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.

Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.

Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.

Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.  

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Огноо:

,

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/05/29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Үйл явдал2026/05/29

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжү...

Дэлхий нийтээр..2026/05/29

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/05/29

Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцта...

Үйл явдал2026/05/29

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

Үйл явдал2026/05/29

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семи...

Үйл явдал2026/05/29

“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ

Хэн юу хэлэв...2026/05/29

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Үйл явдал2026/05/29

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн ав...

Үйл явдал2026/05/29

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэ...

Үйл явдал2026/05/28

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Хэн юу хэлэв...2026/05/28

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, дав...

Үйл явдал2026/05/28

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж ба...

Үйл явдал2026/05/28

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрл...

Хэн юу хэлэв...2026/05/28

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Үйл явдал2026/05/28

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн ав...

Үйл явдал2026/05/28

Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бол...

Үйл явдал2026/05/28

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/05/28

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно...

Үйл явдал2026/05/27

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Үйл явдал2026/05/27

АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зусланги...

Үйл явдал2026/05/27

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ...

Хэн юу хэлэв...2026/05/27

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжл...

Үйл явдал2026/05/27

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/05/27

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын за...

Үйл явдал2026/05/27

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж...

Үйл явдал2026/05/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвд...

Үйл явдал2026/05/26

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна

Санал болгох