Хэн юу хэлэв...
Эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв
УИХ-ын 13 эмэгтэй гишүүн УИХ-д албан ёсны бүлэг байгуулсан тухайгаа мэдээллээ. Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сонгогдсон байна.
Бүлгийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга Д.Сарангэрэл мэдээлэл өгөхдөө, УИХ-ын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж, улмаар шийдвэрлэх, үр дүнд хүрэх зорилготой ажиллана. Бүлэг хуралдаж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. УИХ-ын сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж байхад бидэнд захисан, хүээлгэсэн үүрэг даалгавар байдаг. Энэ хүрээнд арав гаруй гол асуудалд суурилан ажиллах төлөвлөгөөгөө гаргаж байна. 13 гишүүн бүгдээрээ арав гаруй үндсэн үйл ажиллагаандаа багаараа оролцоно. Асуудлыг дундаа орхигдуулахгүйн үүднээс дор бүртээ судалж байгаа чиглэлээрээ ахалж ажиллах зохион байгуулалтад орсон.
Хамгийн нэгдүгээрт нийгмийн бүхий л болж бүтэхгүй асуудлын суурь болж байгаа архидалттай тэмцэх чиглэлээр ажиллахаар төлөвлөн, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг гаргаж, Ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ мэтчилэн арав гаруй чиглэлээр онцгойлон анхаарч, хууль эрх зүйн болон бодит үйл ажиллагаа явуулна гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр гишүүд хариуцаж авсан сэдвээрээ тус бүртээ мэдээлэл өгөв. Тэд бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арав гаруй асуудалд манлайлж ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
-
Дэлхий нийтээр..2021/11/03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакаватай уул...
-
Дэлхий нийтээр..2023/08/09
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүр...
-
Дэлхий нийтээр..2023/09/15
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/04/15
Шинжилгээний цэгүүд зөвхөн орон нутаг руу зорчих иргэдэд үйлчилнэ
