Дэлхий нийтээр..
Говийн бүсийн иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн Vll тойрог буюу говийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшигчид Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд, сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Говийн бүсэд МАН-аас нэр дэвшигч Ө.Золбаяр “Говь нутагтаа, байгаль эх дэлхийдээ өгөх сэтгэлээр хандах цаг болсон. Тийм учраас МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Хэрлэн Тоонот, “Орхон Онги” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ төсөл хэрэгжсэнээр нэгдүгээрт, Говийн бүсийн бэлчээрийг усжуулна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйд хэрэглэнэ. Гуравдугаарт, ундны усны хүрэлцээ сайжирна. Хамгийн гол нь эргэж нөхөн сэргэдэггүй гүний усыг уул уурхайд ашиглахаа болих юм” хэмээн онцоллоо.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд УИХ-аас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Өмнөговь аймгийн Ханбогд сум 2025 оноос хотын статустай болох эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг нэр дэвшигчид тодотгож байв.

УИХ-ын сонгуулийн Vll тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан “Ашигт малтмал, уул уурхайгаа дагасан энэ бүс нутгаа хот болгон хөгжүүлж, говийн бүсэд амьдарч байгаа олон залуусаа ажлын байртай болгох, залуучууд орон нутагтаа тав тухтай амьдрах, үр хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ авах энэ бүх асуудлыг шийдэх үүднээс Ханбогдыг хот болгох эрх зүйн шинэчлэлийг хийж өгсөн” гэв.
Монгол Ардын намаас дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, бүсийн түвшинд мега төслүүдийг хэрэгжүүлэх ач холбогдолтой, тогтвортой хөгжил рүү чиглэсэн томоохон бодлогын өөрчлөлт гэдгийг нэр дэвшигчид онцоллоо. МАН-аас говийн бүсэд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг багаар нь дэмжинэ гэж говь нутгийн иргэд хэлж байв.

МАН-аас нэр дэвшигч Т.Энхтүвшин “Говийн бүсэд экспорт, импорт аль аль нь байна. Уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Баяжуулах, боловсруулах үйлдвэр ажиллаж байна. Хангай болон баруун аймгийн олон иргэд ажиллаж, амьдарч байна. Бүсээр хөгжихөд бидэнд юу хэрэгтэй вэ. Өмнөговь аймаг жилдээ 8.0 их наяд төгрөг, Дорноговь аймаг жилдээ 1.0 их наяд төгрөг төсөвт өгч байна. Монгол Улсын төвлөрсөн төсвийн гуравны нэгийг зөвхөн говийн бүсээс бүрдүүлж байна. Тийм учраас бид улсын төсөвт төвлөрүүлж байгаа энэ их хэмжээний мөнгөний тодорхой хэсгийг говийн бүсдээ авч үлдэж, бүс нутгийнхаа дэд бүтцийн асуудал, иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан зарцуулах боломж бидэнд байна” хэмээв.
2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдаж Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдсэн. Үр дүнд нь манай улс экспортын 5 шинэ гарцтай болж, түүхэндээ анх удаа 70.0 сая тонн нүүрс экспортолжээ.

МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд МАН-ын мөрийн хөтөлбөрт Боомтын сэргэлтийн бодлого маш тодорхой туссан. Хөрш орнуудыг холбосон босоо, хөндлөн чиглэлийн төмөр замыг нэмэгдүүлж, нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэнэ. Говийн бүс нь таван том боомттой. Цаашид боомтын хүчин чадал, тоог нэмэгдүүлж зөвхөн нүүрс зөөдөг биш, байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг дэмжсэн боомт болгон хөгжүүлнэ” хэмээн онцолсон.
Монгол Улсын 21 аймаг, 96 сум, хилийн дөрвөн боомт 7.500 км хатуу хучилттай авто замаар холбогдож “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын ажил дууссан билээ. Одоо 21 аймгийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” авто замын бүтээн байгуулалт явагдаж байна.





Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2023/12/08
“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шин...
-
Үйл явдал2021/01/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Үйл явдал2021/02/26
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
-
Тод зураг2019/10/28
Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна
