Дэлхий нийтээр..
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2024 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Зайсангийн авто замын сөрөг хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан тус авто замаар үйлчилгээ үзүүлж буй нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орууллаа.
Үүнд: Ү:31 Цамбагарав-ТЭЦ-3-Зайсан , Ч:42 Сүлжмэл-Нарны гүүр- Зайсан, Ч:55 Зайсан-Дэнжийн 1000- Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж, Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:66 Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол, Ч-72 Богдхан амралт-Төв номын сан- МУБИС- Хөгжим бүжгийн коллеж”






Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2021/10/15
Н.Уртнасан сайдаа, Улаанбаатарчууд төдийгүй улс орноороо гал алдахад хариуцлагыг...
-
Тод зураг2019/05/31
Ирээдүйд гал түймрийг хэрхэн унтраах вэ?
-
Дэлхий нийтээр..2023/01/11
Улсын хэмжээнд дизель түлшний ердийн хэрэглээний 21 хоногийн нөөцтэй байна
-
Чөлөөт бүс2021/09/24
Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр авна
