Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Он гарсаар нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 хүн амь насаа алджээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.08.17/ нийслэлийн 5 дүүрэг, 16 аймгийн 42 суманд нийт 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн амь насаа алдсан байна. Үүний 14 нь хүүхэд, 35 нь том хүн байгаа юм.
 
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.
 
Иймд:
 
-Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

Огноо:

,

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.

Дээрх ажлын хүрээнд Архангай аймгийн Булган, Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Хайрхан, Хангай сумын 10, Булган аймгийн Тэшиг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Тэшиг, Баян-Агт сумын 5, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Улаан-Уул, Арбулаг сумын 4, Баян-Өлгий аймгийн Улаан-Хус, Буянт, Дэлүүн, Толбо сумын 7 багт сүлжээ нэвтрүүлнэ. 

Мөн Ховд аймгийн Алтай, Мөнххайрхан, Дуут, Мөст, Булган, Дарви, Үенч, Ховд сумын 10, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жинст, Баацагаан, Шинэжинст сумын 5, Говь-Алтай аймгийн Төгрөг, Халиун, Тонхил, Баян-Уул, Эрдэнэ, Шарга, Есөнбулаг сумын 7, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус, Өлзийт, Өндөршил сумын 8, Дорнод аймгийн Чулуунхороот, Баян-Уул, Халхгол, Сэргэлэн сумын 5 багт мөн дээрх ажлууд хийгдэнэ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Онгон, Халзан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Уулбаян сумын 9, Завхан аймгийн Их уул, Тэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баян-Тэс, Сантмаргац сумын 8, Увс аймгийн Завхан, Зүүнхангай сумын 2, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Есөнзүйл, Богд, Хайрхан дулаан, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр сумын 10, Төв аймгийн Мөнгөнморьт, Угтаалцайдам, Эрдэнэ, Цээл, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баяндэлгэр сумын 7 багт нийт 16 аймагт харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно.

Уг төслийн хүрээнд хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэнээр иргэд интернэтийн үйлчилгээг гар утаснаасаа хүлээн авах /мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ/, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн хот, хөдөөгийн тоон хуваагдал буурна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Яармагийн шинэ гүүрээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барина

Огноо:

,

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барих бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Энэ талаар "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.

Тэрбээр “Яармагийн шинэ зам нь Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдоно. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж байна. Зургийн ажил энэ ондоо багтаж дуусаад, 2025 онд авто замын ажлыг эхлүүлж, 2026 онд барьж дуусахаар төлөвлөсөн. Шинэ авто зам иргэдэд тав тухтай, аюулгүй байхаас гадна хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй. Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, Яармаг орчмын замын хэт ачааллыг бууруулахад өндөр үр дүнтэй авто зам болно” гэдгийг онцолж хэлсэн юм.

“Яармагийн шинэ зам”-ын онцлог нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц гудамж, замын жишиг байдлаар баригдана. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарлана

Огноо:

,

Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж 88 км үргэлжилнэ.

Уг замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих шийдвэрт хүрч, УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар болсон байна.

Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатараас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ ажлын хүрээнд “Шинэ тойрог зам”-ыг инженерчлэх олон улсын зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсон” хэмээн хэллээ.

Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм.

“Шинэ тойрог зам” нь хойд чиглэлдээ Дархан болон баруун аймгуудын чиглэлийн замын уулзвараас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар болон Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх бөгөөд нийт 55 км урт байх юм. Харин урд чиглэлдээ Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагаж, нийт 33 км үргэлжилнэ.

Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг Туулын хурдны зам нь мөн 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг 4 эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр 6 эгнээ боло
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 цаг 45 минут

Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

Тод мэдээ1 цаг 47 минут

Яармагийн шинэ гүүрээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдо...

Тод мэдээ1 цаг 52 минут

Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ...

Тод мэдээ1 цаг 55 минут

Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орл...

Тод мэдээ1 цаг 57 минут

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Өнөөдөр2 цаг 1 минут

УИХ: Энэ долоо хоногт хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2 цаг 4 минут

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэ...

Өнөөдөр2 цаг 8 минут

Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэл...

Тод мэдээ2 цаг 11 минут

Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ача...

Өнөөдөр2 цаг 15 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Тод мэдээ2024/10/04

Хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна

Тод мэдээ2024/10/04

Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто...

Тод мэдээ2024/10/04

"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” ...

Тод мэдээ2024/10/04

Компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа

Тод мэдээ2024/10/04

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гарг...

Тод мэдээ2024/10/04

“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн пла...

Тод индэр2024/10/04

Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээ...

Тод мэдээ2024/10/04

Түйн голын гүүрийг ашиглалтад орууллаа

Өнөөдөр2024/10/04

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2024/10/03

АНУ-ын зүүн өмнөд бүс нутагт 1000 жилд тохиолдоогүй гамшигт үзэгдэл ...

Тод мэдээ2024/10/03

“Эрдэнэс Тавантолгой” ХК 36 удаагийн биржийн арилжаагаар...

Тод мэдээ2024/10/03

Залилагч үргэлж дүрээ хувиргаж, хохирогч хайж байдаг

Тод мэдээ2024/10/03

Нийслэлийн хэмжээнд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн н...

Тод мэдээ2024/10/03

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг...

Тод индэр2024/10/03

Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруул...

Тод мэдээ2024/10/03

Нийтийн тээврийн 4 чиглэлийг түр өөрчилнө

Өнөөдөр2024/10/03

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж б...

Өнөөдөр2024/10/03

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2024/10/03

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Тод индэр2024/10/02

Б.Болд-Эрдэнэ: “20 минутын хот”-ын төлөвлөлтийг ногоон о...

Санал болгох