Өнөөдөр
Сургууль, цэцэрлэггүй зарим хороодод сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлнө

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Энэ хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороодод сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр боллоо.
Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8000 ам метр талбайд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газар чөлөөлөхөөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд "Сүрэг агт" ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглуулахаар нийслэлд чөлөөлж өгөхөөр болсон юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Өмнөх хот төлөвлөлтийн буруу бодлогоос болж нийслэлийн зарим хороодод сургууль, цэцэрлэг барих боломжгүйгээр орон сууцны барилгууд барьсан байдаг. Иймд ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж буй. Тухайлбал, орон сууцны хороолол дунд хараахан барилгаа бариагүй байгаа хувийн аж ахуйн нэгжийн талбайг зөвшилцлийн үндсэн дээр нийслэлд шилжүүлэн, тухайн талбарт сургууль, цэцэрлэг байгуулна. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаас гадна сургууль, цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг давхар хангаж өгч чадна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-Газар чөлөөлсөн талбайд сургууль цэцэрлэг байгуулахаас гадна тухайн хотхоны орц, гарцыг нэг чиглэлд шилжүүлэх, хотхон болон сургуулийн орц, гарцыг тусад нь байлгахаар зураг төслийг боловсруулаад байна гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:
- 2 настай - 30304
- 3 настай - 31843
- 4 настай - 35698
- 5 настай - 37837 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу...
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 04-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 04, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
-
Тод мэдээ2020/08/13
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Тод мэдээ2020/04/20
Хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд
-
Тод мэдээ2020/09/08
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ
-
Өнөөдөр2022/10/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй