Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны долоодугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, Увс болон Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2023 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд,төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө +25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Өнөөдөр
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 2 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 63 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 900 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 876 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах талаар 1 албан бичгийг холбогдох байгууллагад хүргүүллээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 13-15 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмадууд дахин хүсэлт гаргах шаардлагагүй
“Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан эхний удаа бүртгүүлсэн бол дахин хүсэлт гаргах шаардлагагүй болохыг албаныхан мэдээллээ. Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Цагаан сарын болон Улсын баяр наадмаар 65 нас хүрч, “Насны хишиг”-ийн болзол хангасан ахмад настан нэг удаа E-Halamj.mn, E-Mongolia.mn системээр хүсэлтээ гарган дансны дугаараа бүртгүүлнэ.
Үүнээс хойш дахин жил бүр хүсэлт гаргах шаардлагагүй юм. Насны ангилал ахих, мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдэхэд системээс өөрчлөлт хийгдэх учир иргэн өөрөө очихгүй, дахин хүсэлт шаардлагагүй ахмад настны бүртгэлтэй банкны харилцах дансанд насны хишгийг шилжүүлдэг. Харин энэ онд 65 насанд хүрсэн ахмад настан цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй бол харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана.
-
Тод мэдээ2023/04/24
Төрийн бодлогод анхан шатны нэгжийн удирдлагуудын санал, санаачилгыг тусгана
-
Өнөөдөр2019/11/04
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2023/05/25
Малчин өрхийн 57 хувь нь гамшгийн эрсдэл даах чадвар дунджаас доогуур түвшинд ба...
-
Тод мэдээ2024/12/04
“Бөртэ чоно-2024” энэ сарын 19-нд болно