Тод мэдээ
Дэлхийн боловсролын сайд нарын чуулган үргэлжилж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид тавдугаар сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-д оролцож байна.
Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт нь 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдах болсон боловсролын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм.
Энэ удаагийн чуулга уулзалт нь “Шинэ эхлэл" гэсэн агуулгын хүрээнд өрнөж байна. Чуулга уулзалтаар:
- Сурах соёлыг төлөвшүүлэх,
- Бэрхшээлийг даван туулах,
- Тогтвортой байдлыг дэмжих,
Илүү хүчтэй, илүү сайн боловсрол сэдвүүдээр 130 гаруй улсын Боловсролын сайд нар, 60 гаруй орны удирдах албан тушаалтнууд зөвлөлдөж байгаа юм.
Сайд нар боловсролын салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2024/06/04
Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
-
Өнөөдөр2021/05/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
-
Өнөөдөр2021/06/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2024/08/29
Конвенц болон зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлуулахаар ажилла...