Дэлхий нийтээр..
Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 6.7 сая төгрөгийг буцаан олгожээ
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд ЭМД-аас үзүүлэх 16 багц тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, багаж болон бусад хэрэгслийн өртөг, үнийг шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөртэй оношоос бусад тохиолдолд даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүйгээр зохицуулсан байдаг.
Ингэснээр даатгуулагч-иргэд хэвтүүлэн эмчлүүлэх үедээ санхүүгийн болон бусад аливаа эрсдэлээс үл хамаарч тусламж, үйлчилгээгээ бүрэн авах нөхцөл бололцоо бүрдсэн юм.
Тэгвэл он гарсаар ЭМДЕГ-т 7 иргэн хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тариа авсан, нэмэлт төлбөр төлсөн гэх гомдол мэдээлэл ирснийг шалгаж, үзээд 6 иргэний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 6,7 сая төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргуулан буцаан олгоод байна.
Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-уудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.
Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаж, өргөдлөө гаргаарай гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Чөлөөт бүс2021/10/08
Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье
-
Тод зураг2019/10/29
Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
-
Дэлхий нийтээр..2025/02/12
Эмгэнэл
-
Үйл явдал2026/06/22
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төл...
