Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Монгол, Киргизийн цахим уулзалт болов

Огноо:

,

Сэтгүүлч:

Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд хатагтай К.Д.Бактыгуловатай 8 дугаар сарын 7-ны өдөр цахим уулзалт хийв.

Цахим уулзалтын үеэр цар тахлын амаргүй цаг үед харилцан туршлага, мэдээлэл солилцох, Монгол, Киргизийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Киргизийн талаас хоёр улсын Засгийн газар хоорондын  Комиссын хүрээнд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулах, улс төрийн яриа хэлэлцээ, салбар яамд хоорондын ажлын хэсгийн уулзалтыг нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг ажил хэрэгч санал тавив.

Монгол Улс “COVID-19“ цар тахлын онцгой нөхцөл байдалд Парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан туршлагаас хуваалцахыг киргизийн тал хүслээ. Мөн Киргизийн Парламентын ээлжит сонгуулийг энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан манай Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагыг ажиглагчаар оролцохыг урив.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

ЗГ: Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ны өдөр Соёлын яам болон харьяа байгууллагуудын ажилтай танилцсан. Үүнтэй холбогдуулан:

- Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, Уран зургийн галерей, Хүүхэлдэйн театрын орон тоо, төсвийг нэмэх,

- Уран зургийн галерейн галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх, Их тэнгэрийн амны байранд байгаа нэр бүхий зураачдын бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлэх,

- Лениний музейн барилгыг Дүрслэх урлагийн музей болон Уран зургийн галерейн зориулалтаар ашиглах талаар судалж шийдвэрлэх,

- Чингис хааны музейн дэглэлт, үзмэрийг бүрдүүлэх, музейн гадна чимэглэл, гэрэлтүүлэг, үзмэрийн танхимын интерер дизайн, бусад ажилд шаардагдах хөрөнгийг 2021 оны төсвийн төсөлд тусгах,

- Үндэсний номын сангийн шинэ барилгын урд талд үзэгдэх орчин, байгалийн гэрлийг нь хааж, номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, мөн СБД-ийн долоодугаар хорооны 240 өрхийн 1000 гаруй иргэний эрх ашгийг хөндөж байгаа 16 давхар орон сууцны барилга барих, газар ашиглах зөвшөөрлийг судалж цуцлах, зөвшөөрөл өгсөн холбогдох албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан эсэхийг шалгуулах

- Соёлын төв өргөөг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлж анхны зориулалтаар нь буюу “Соёлын хотхон”-ы зориулалтаар эзэмших талаар судалж танилцуулах зэргийг  өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох сайд, агентлаг, хотын дарга нарт даалгав. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ЗГ: Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцөлнө

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын 2021 оны төсөв, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэв.

Мөн Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

АНУ-ын F, J, I ангиллын визийн журамд өөрчлөлт орох тухай

Огноо:

,

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр цагаачлалын бус F, J, болон I ангиллын визтэй гадаадын оюутан, солилцооны хөтөлбөрт оролцогч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид АНУ-д оршин суух хугацаанд тодорхой хугацаа заадаг болох тухай шинэ журмын төсөл танилцууллаа. Энэ нь гадаад улсын иргэд АНУ-ын визийн журмыг зөрчих, хууль бусаар удаан хугацаанд тус улсад оршин суух явдлыг бууруулж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад чиглэгдсэн ажээ.

Одоо хэрэгжиж буй журмаар дээрх 3 ангиллын визтэй иргэд АНУ-ын хилээр нэвтрэх үед паспорт дээр нь “Duration of Status” гэсэн тэмдэглэгээ хийж өгдөг ба ингэснээр тухайн иргэн статусаа хэвээр хадгалж байгаа нөхцөлд АНУ-ыг орхин гарах цаад хугацаа гэж байдаггүй байсан. Тухайлбал, F визтэй оюутан паспорт дээрээ 1 сарын хугацаанд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл бүхий визтэй байсан ч АНУ-ын хилээр нэвтрэн орж ирэхэд нь түүнд “Duration of Status” тэмдэглэгээ хийдэг бөгөөд тухайн оюутан сургуульдаа үргэлжлүүлэн сурч, оюутны статусаа хүчинтэй байлгасан тохиолдолд хэлний бэлтгэлээс эхлээд бакалавр, магистр, докторын зэрэг горилох хүртлээ АНУ-д хууль ёсны дагуу амьдрах боломжтой.

Харин энэхүү шинээр танилцуулсан журам хэрэгжиж эхэлбэл, F, J, I визтэй цагаач бус иргэдийг АНУ-ын хилээр нэвтрэх үед 2 жилийн хугацаа дарж өгөх бөгөөд инэгснээр оюутны хувьд урьдын адил өөрийн оюутны статусаа хүчинтэй хэвээр хадгалахын тулд сургуульдаа заавал сурах шаардлагатай ба 2 жилийн дараа АНУ-д оршин суух хугацаагаа давхар сунгуулах шаардлага үүсэх юм.

Шинэ журам нь F, J, I визээр нэвтэрсэн иргэд нь АНУ-д оршин суух хугацаагаа хэтрүүлсэн үзүүлэлт 10%-иас дээш үзүүлэлттэй байгаа 60 гаруй улсын иргэдэд хамаарах аж. Өнөөдрийн байдлаар АНУ-д манай улсаас 2,972 оюутан байдаг бөгөөд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээгээр 2018 оны байдлаар манай улсаас сурч буй оюутны 13,13%, 2019 оны байдлаар 12,25% нь визийн хугацаагаа хэтрүүлсэн үзүүлэлттэй байна.

Шинэ журмын төсөл батлагдсан тохиолдолд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас монгол оюутнуудад олгож буй визийн хугацаа хэвээр байх бөгөөд 2 жилийн дараа АНУ-д байх хугацаандаа буюу эх орондоо заавал буцалгүйгээр визийн хугацаагаа сунгуулах боломжтой.

Одоогоор журмын төслийг олон нийтэд 30 хоногийн турш танилцуулж, санал авах ажил хийгдэж байгаа юм байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр14 цаг 26 минут

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

Өнөөдөр14 цаг 38 минут

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Өнөөдөр14 цаг 38 минут

“Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын 10 хоног маргааш ...

Тод индэр14 цаг 42 минут

ЗГ: "Симфони найрал хөгжим", “Морин хуурын чуулга&rd...

Тод мэдээ14 цаг 44 минут

ЗГ: Уран зургийн галерейг зориулалтын байртай болоход дэмжлэг үзүүлн...

Тод мэдээ14 цаг 45 минут

ЗГ: Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцөлнө

Тод мэдээ14 цаг 47 минут

АНУ-ын F, J, I ангиллын визийн журамд өөрчлөлт орох тухай

Тод мэдээ14 цаг 51 минут

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монгол Улсад айлчилна...

Тод мэдээ16 цаг 2 минут

Т.Доржханд: ХҮН-ийг АН-тай хамтраагүйнх нь төлөө Ерөнхийлөгч хуул...

Тод индэр20 цаг 1 минут

Усыг Усаар...

Тод индэр2020/09/29

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллав

Тод индэр22 цаг 38 минут

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллаж байна

Санал болгох