Тод мэдээ
Эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна
Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар автомашин нь эвдэрсний улмаас нэг нь тусламж дуудахаар явсан бол машиндаа үлдсэн нэг иргэн нь сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16 өдрийн 11.00 цагт “Галлопер” загварын суудлын авто машинаар хоёр иргэн зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогссон байна.
Тус авто машины жолооч иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагыг өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын 10 хүн, ар гэрийн 15 хүн, нийт 42 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 21-ний өдрийн 07.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Энэ сарын 21-ний өдрийн байдлаар гурван бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг Ацын даваа гэдэг газраас Номтын-Ам гэдэг газар хүртэл таван км, хоёрдугаар бүлэг Тээлийн гол гэдэг газраас Бригадын төв хүртэл долоон км, гуравдугаар бүлэг Бетон гүүр гэдэг газраас 600-гийн талбай гэдэг газар хүртэл найман км, нийт 20 км-т явганаар болон авто машинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Төв аймгийн Онцгой байдлын газраас тухайн өдөр цасан шуургатай байсан бөгөөд сураггүй алга болсон иргэн олдоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2021/08/24
"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистаны ба...
-
Тод мэдээ2023/09/14
Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эр...
-
Чөлөөт бүс2021/12/21
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
-
Тод мэдээ2023/12/11
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол ...
Сэтгэгдэл