Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

“The Hu” хамтлагийн тоглолт энэ ням гарагт болно

Огноо:

,

Сэтгүүлч:

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийн "Гэрэг" нэртэй онлайн тоглолт энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно. Уг нь тэд энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдаад байсан юм.

Ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” ХХК, хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх билээ. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг Монголчуудын уламжлалт урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ. Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.

Энэ дашрамд тус хамтлагийн талаарх мэдээлэлийг хүргэе. “The hu” хамтлаг Монгол Улсын гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондогийн удирдлага дор 2016 онд байгуулагдсан.

Нэрний учир нь “HU” буюу “ХҮ” юм. Хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн гэсэн үг бүгд “ХҮ” язгууртай. Эндээс харж хамтлагаа The HU гэж нэрлэсэн түүхтэй.

Тус хамтлаг дөрвөн гишүүнтэй. Ц.Галбадрах Галаа - хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч), Б.Энхсайхан - Энхүүш (дуучин, морин хуурч), Г.Нямжанцан - Жаяа (лимбэ болон цуур хөгжимчин), Н.Тэмүүлэн - Тэмка (хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин).

Уран бүтээлийн урсгал чиглэл нь “Хүннү рок”. Гэхдээ тус хамтлаг 2016 онд байгуулагдсан ч “Хүннү рок” урсгалыг гаргаж ирэх гэж долоон жил зарцуулаад байжээ.

“Юу вэ, юу вэ, юу” дуу нь youtube сувагт 2018 оны есдүгээр сард байршсанаас хойш жил ч хүрэхгүй хугацаанд 12.7 сая хандалт авчээ.

Харин 2019 оны есдүгээр сарын 13-нд анхны цомог нь "Гэрэг" нэртэйгээр гарсан бөгөөд есдүгээр сарын 25-нд биллбоард-д “World albums” төрөлд жагсаалтаар нэгдүгээр орсон удаатай.





















Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Чөлөөт бүс

Японд улаан өнгө аюул дагуулна

Огноо:

,

Улс орон, ард түмэн бүр өөрийн өөрийн билэгшээх өнгө, түүний утга илэрхийллийг эрхэмлэж ирсэн. Энэ талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе.

• Дайсандаа бууж өгөхдөө цагаан туг өргөдөг гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Япон, Энэтхэг, Хятадад энэ өнгө гашуудлыг илэрхийлдэг. Мөн цагаан өнгө Энэтхэгт өвчин зовлонг илтгэдэг аж. Харин улаан өнгө хайр дурлал, амьдралын бэлэг тэмдэг гэнэ. Энэ үүднээс эмнэлгийн цагаан дээрх улаан крест бүхий тэмдэг бий болсон гэдэг.

• Японд улаан өнгө аюул дагуулна. Тиймээс ч тэндхийн хүүхэлдэйн киноны баатрууд муу зүйл хийх болохоороо маш ихээр улайдаг аж.

• Шар өнгө Хятадад баяжихийг илэрхийлэх бол энэтхэгт амжилт авчирдаг хэмээн шүтэцгээдэг.

• Америкчууд аюулгүй байдлаа ногоон өнгөөр илтгэдэг байхад Францад энэ өнгөөр гэмт хэрэгтэнг тодорхойлдог байна.

• Европчууд хар өнгийг муу ёрын дуудлага, үхэл дагуулагч өнгө хэмээн цээрлэдэг. Тэгвэл Дорно зүгийн орнуудад хар өнгө бол хайр дурлал, аз жаргалтай хурим, гэр бүлийн аз жаргалын илэрхийлэл хэмээн үздэг.

• Цэнхэр өнгө Америкт эр зоргийг магтан сайшааж байдаг бол Японд худал хуурмаг бүхнийг энэ өнгөөр илэрхийлдэг. Америкийн төрийн далбаанд цэнхэр өнгө орсон байдаг нь үүнтэй холбоотой аж.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Алдартнуудын гаж зуршлууд

Огноо:

,

Аливаа алдар суутай хvмvvс өөрсдийн салбартаа тэргүүлэгч байхаас гадна үргэлж л ямар нэг хэл ам таталсан зүйл хийж олныг шуугиулж байдаг. Зарим нь бүр өөрсдийн гаж үйлдлүүд болон хоббигоороо бусдаасаа ялгардаг. Түүхэнд тэмдэглэгдсэн зарим алдартнууд ч мөн ялгаагүй ямар нэг гаж сонирхолтой байсан талаар бичсэн байдаг. Ингээд зарим алдартнуудын гаж зуршлын талаар хүргэе.

Эйнштейн оймс өмсдөггvй байсан.
XX зууны хамгийн суут ухаантнуудын нэг Альберт Эйнштейн оймс огт өмсдөггvй байсан бөгөөд vvнийг ойр дотных нь хvмvvс гаж зуршил гэж ихэд дургvйцдэг байсан тухай өгvvлжээ. Энэ тухай тvvний хуучирсан хувийн захидлуудыг судлагчид судалж үзсэний дүнд 2006 онд нотолжээ. Учир нь эхнэртээ бичсэн нэгэн захидалдаа тэрбээр энэхvv оймс өмсч чаддаггvй тухай жижигхэн нууцаа дэлгэсэн байжээ. Тэр захидалдаа "Би хамгийн өндөр хэмжээний уулзалт, ёслолд ч оймсгvй очдог байсан. Vvнийгээ бvхнээс нуудаг байсан шvv. Оймсгvй хөлөө өндөр vнэтэй гутлынхаа цаана нуучихдаг байлаа" гэж бичжээ. Мөн тэрбээр чөлөөт цагаараа хийл хөгжим тоглож, дугуй унах тун дуртай байсан гэнэ.



Черчилль тоглоомон цэрэг цуглуулах дуртай байсан

Алдарт  суутнуудын тоонд ордог Уинстон Черчилль унтахаар хэвтэхийнхээ өмнө vйлчлэгч , эсвэл ойр дотныхондоо орныхоо даавууг шинэ даавуугаар солихыг шаарддаг байсан гэнэ. Vvнийг нь хvмvvс тэр бvр ойлгодоггvй бөгөөд хэтэрхий сэжигч юм уу, эсвэл гаж цэвэрч гэж vздэг байсан юм байна. Тэгээд ч тvvний хэлсэн ёсоор болгодог болохоор тэрбээр тайван нойрсдог байжээ. Харин заримдаа зочид буудалд хоноглохдоо тэрбээр хоёр ор тавихыг хvсдэг байж. Учир нь тэрбээр шөнө сэрээд унтаж байсан ороо сольж нөгөө дээр нь гарч унтдаг байжээ. Хамгийн гол нь Черчилль орондоо унтаж байхдаа өөрийн мэдэлгvй бие засчихдаг байсантай холбоотой. Vvнээс гадна тэрбээр тоглоомон цэрэг цуглуулах маш их дуртай байсан бөгөөд жаахан хvvхдvvдээс дутахааргvй олон тоглоомыг хожим тvvний гэрээс олсон байна. Энэ тоглоомон цэргээр хичнээн ч улсын цэргийн арми бvрдvvлж болохоор тийм их олон тооны тоглоом гарсан байна.

Ленин галууг сэмээрхэн гэтэж барих дуртай

В.И.Ленинг дэлхийн пролетарын их удирдагч байсныг хүн бүр мэднэ. Тэгвэл тэрбээр зvгээр сууж ер чаддаггvй нэгэн байсан гэнэ. Юу ч болсон дөрвөн хананыхаа дунд наашаа цаашаа алхаж, байнга л хөлхөж байдаг байсан ажээ. Тэгсэн хэрнээ биеийн тамирын дасгал сургуулилт хийх тун дургvй байсан тухай тvvний намтар тvvхэнд өгvvлсэн байна. Мөн ан хийх дуртай бөгөөд тэр дундаа галууны араас их хөөцөлдөж ангийн буугаар бус араас нь сэмээрхэн алхан барьж авахыг илvvд vздэг байжээ. Энэ нь тvvнийг зарим хvмvvст жинхэнэ суу билэгтэн шиг харагдуулдаг ч нөгөө талаасаа яг тэнэг хvн юм болов уу гэмээр бодлыг төрvvлдэг байсан байна.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Сармисны ханд биеийн дархлаа нэмэгдүүлдэг

Огноо:

,

Сармис нь мөөгөнцрийн эсрэг, шимэгч хорхойн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг биологийн идэвхит бодисуудыг агуулж байдаг ургамал бөгөөд хүний дархлааг бэхжүүлэх, өвчин эмгэгийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Сармисанд агуулагддаг бодисууд нь төмөртэй урвалд орсноор үйлчилгээгээ алддаг болохоор зөвхөн модон зүйлээр жижиглэж няцална. Та бүхэнд гэрийн нөхцөлд биеийн дархлаагаа нэмэгдүүлэхийн тулд сармисыг хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөөг хүргэе.
 
-200 грамм сармисыг жижиглээд 0,5 л сайн архи хийн харанхуй газар хоёр долоо хоног дарна. Үүний дараа шүүгээд 5-6 ширхэг нимбэгний шүүс нэмнэ. Хоол идэхийн өмнө хоногт гурван удаа хагас аяга буцалсан усанд, эсвэл сүүнд амны халбагаар хийж хэрэглэнэ.

-1кг сармис жижиглээд 1 литр буцалсан усанд хийгээд хуванцар тагаар таглан 30 хоног дарна. Дараа нь хоол идэхээс хагас цагийн өмнө хагас стакан сүүнд амны халбагаар нэг хийж ханиад хүрсэн үед ууна.

-Сармисны жижиглэсэн хумсыг шөнийн туршид аяга тарганд байлгаад өдрийн туршид бага багаар ууна.

-2-3 ширхэг сармисны хумс ба мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад 1 литр буцалсан усанд хийгээд хоёр хоног дарна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа ууна.

-2-3 долоо хоногийн туршид амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө ууна гэж баримжаалаад жижиглэн нухсан сармис ба зөгийн балын адил харьцаатайгаар хольж хэрэглэнэ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод зураг2020/08/14

Дэлхийн хамгийн үнэтэй нисдэг тэрэг 140 сая америк доллар

Чөлөөт бүс2020/08/14

Японд улаан өнгө аюул дагуулна

Тод мэдээ2020/08/14

Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ

Тод мэдээ2020/08/14

АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүү...

Тод мэдээ2020/08/14

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав

Тод индэр2020/08/14

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамт...

Тод индэр2020/08/14

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг х...

Тод мэдээ2020/08/14

Цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Тод индэр2020/08/14

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттул...

Тод мэдээ2020/08/14

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар...

Өнөөдөр2020/08/14

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Өнөөдөр2020/08/14

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох