Тод мэдээ
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир мэдэгдэл гаргажээ
Энэ хугацаанд Булган аймгийн Ардчилсан намын зүгээс улс төрийн акц хийж доорх бичлэгтэй холбоотой өргөдөл, гомдол гарган бүх газруудад шалгуулж байгаа. Сонгуульд ялагдсан улс төрийн намын хувьд бол хийх л асуудал байх. Үндсэн хуулийн цэц дээр хүртэл яригдаж байна.
Залуу хүний хувьд нэг талд нь гаргаад мухарлах нь зөв зүйтэй гэж бодож шалгагдаж байгаа газар бүрт тайлбар, баримтуудаа хүргүүлж байгаа. Учир нь надаар дамжуулан Иргэний нисэх, түүний харьяа газруудад ажилласан мянга мянган ажилтнууд төрд ажилласнаа тооцуулах боломжтой чухал жишээ болж шийдэгдэнэ. Үүн дээр би өөрөө итгэл үнэмшилтэй байна.
Учир нь аймгийн Засаг даргаар томилогдоход төрд 3-н жил ажилласан байх шаардлагатай гэсэн байдаг болохоос заавал Төрийн захиргаа, дэс түшмэл, эрхэлсэн түшмэл гэж тусгайлан заагаагүй байдаг. Нөгөө талаас ИНЕГ бол 2025 он хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явдаг байсан. Харин энэ жилээс зохицуулагч агентлаг болсон байна лээ.
Миний бие ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газарт 2018-2022 онд, түүний харьяа Иргэний нисэхийн үндэсний төвд 2022-2023 оны хооронд ажилласан нь үнэн, хуурамчаар үйлдсэн, нуусан, хаасан зүйл байхгүй!!!
Өмнө нь энэ талаар сурвалжилж ирсэн бүх сайт, ТВ-үүдэд бодит хариу тайлбарыг нэг ч татгалзалгүй, зугталгүй өгөөд л өнөөдрийг хүрч байгаа.
Мөн эцэслэн хуулийн байгууллагаар шийдэгдээгүй зүйл дээр хэн нэгэн өөрийнхөө илэрхийлж байгаа зүйлээ үнэн юм шиг сошиалд цацах байдал хэрээс хэтэрч байгаад харамсаж байна.
Эцэст нь хэлэхэд Булган аймгийн маань ажил бүтэмжтэй, сайхан явж байгаа шүү. Манайх руу дахиад олон захиалгат хүмүүс ирж байгаа гэнэ, нээлттэй ярилцахад бэлэн байна .
2025.11.27
Тод мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 10-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна...
Хур тунадас: 12 дугаар сарын 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 05-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12 дугаар сарын 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 03-наас баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 03-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 03-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор 22-27 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Тод мэдээ
Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж байгаа бөгөөд 27.518 тонн нөөцтэй байна. Энэ жилээс Улаанбаатарчууд жилд 350.000 тонн хагас коксон түлш түлэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой юм.
Тэгвэл гэр хорооллын айл өрхүүдээс гадна хэд хэдэн бохирдуулагч эх үүсвэр бий. Тодруулбал, нам даралтын зуухтай халуун ус нийтийн байр, дугуй засвар зэрэг 2306 гаруй байгууллага жилд 163 мянган тонн түүхий нүүрс түлж байна. Харин усан болон уурын халаалттай арьс шир, хөөсөнцрийн 74 үйлдвэр жилд 216 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт-ын зуухтай 172 байгууллага байна. Үүний дийлэнх нь төрийн байгууллагууд байгаа. Тухайлбал, үүний 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг. Тиймээс ирэх жил энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцална. Мөн ӨЭМТ, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Улаанбаатар хотод дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг 5 том станц бий. Эдгээр байгууллагаас энэ жил агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь 3 дугаар цахилгаан станц. Осол гарсантай холбоотойгоор ийм дүн гарсан болов уу. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргэнэ” гэлээ.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
-
Чөлөөт бүс2025/06/30
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ...
-
Тод мэдээ2021/07/28
УИХ: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
-
Тод мэдээ2021/02/24
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ долоо хоногт хуралдана
-
Тод мэдээ2025/06/05
Зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай сана...
