Тод мэдээ
ЗТХЯ: Энэ оны эхний улиралд 324.386 зорчигч агаараар тээвэрлэлээ

МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис Эйрвэйс ХХК 6.178, Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403, Кореан Эйр ХХК 33.427 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүүлж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тусгагдсан.
Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүүлсэн. Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлэн нэг жилд 3 сая зорчигч тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байна гэж Зам тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2024/10/17
Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах т...
-
Тод мэдээ2020/09/03
Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Е-Мongolia” цонхонд...
-
Тод мэдээ2023/02/03
Компанийн засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх талаар...
-
Өнөөдөр2025/03/31
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...