Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2023 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Уулаараа ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Үйл явдал
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцтай танилцлаа
“Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн G1 буюу Яармаг–Арцат чиглэлийн буудлын барилгын талбайд инженерүүд очиж, дүүжин замын тээврийн техник технологийн шийдэл, угсралтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Стратеги бодлого төлөвлөлтийн хорооны дарга Т.Түмэн-Өлзий “Нийслэл хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн томоохон төсөлтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Францын “POMA” компани нь дүүжин замын тээврийн салбарт олон улсын хэмжээнд өндөр туршлага, мэргэшлээрээ танигдсан байгууллага юм. Манай инженерүүд энэхүү төслийн хүрээнд олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэгээ тэлж байгаад талархаж байна. Цаашид манай холбоо Нэгдсэн төслийн удирдлагын газартай хамтран бусад томоохон төслүүдтэй инженер, техникийн ажилтнуудаа танилцуулах сургалт, семинаруудыг зохион байгуулахаар ярилцлаа” гэв.

“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, орчин үеийн нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Өнөөдрийн энэхүү уулзалтын хүрээнд талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын нийт 25 инженер болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл оролцсон уулзалт семинар зохион байгуулсан. Энэ үеэр НТУГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, явцын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл ө
-
Дэлхий нийтээр..2024/03/20
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Тод зураг2019/09/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Үйл явдал2022/05/25
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Хэн юу хэлэв...2021/08/12
Хотын түгжрэлийг бууруулах 223 км авто замыг ирэх гурван жилд барихаар төлөвлөж ...
