Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 05-наас дөрөвдүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байн
Өнөөдөр
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. Өөрөөр хэлбэл, осол саадыг илрүүлэхийн тулд хамгийн багадаа 10-30 минут зарцуулдаг байсан бол энэ хугацааг хэмнэсэн.
Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд ухаалаг камерын системийг нэвтрүүлж, зөрчлийг илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг жолооч нарт хүргүүлж эхэлсэн. Үр дүнд нь замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, өдөрт бүртгэгддэг зөрчил 16,300-аар буурсан. Тодруулбал, эгнээ байр буруу эзлэх зөрчил 58.1 хувь, зогсох шугам давах зөрчил 50.4 хувиар буураад байна. Түүнчлэн уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв.
Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, түгжрэл, ачаалал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрмээ баримтлахыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос эд хөрөнгөө хулгайд алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүрэгт “Хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” нь байшингийн вакум цонхыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, улаан чулуун хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөгж хулгайлсныг илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг он гарснаас хойш нийслэл, орон нутгийн хэмжээнд 214 бүртгэгдсэн байна.
Иймд иргэд Та бүхэн орон байраа удаан хугацаанд орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ /төмөр хаалт/ хийж, хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
