Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв

 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулсаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Огноо:

,

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. 

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/05/16

Авто замыг хааж, шинэчилнэ

Тод мэдээ2025/05/16

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Тод мэдээ2025/05/16

Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газрыг ...

Тод мэдээ2025/05/16

АТГ: Ерөнхий сайдын нэр дурдагдсан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт ...

Тод мэдээ2025/05/16

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын...

Тод мэдээ2025/05/16

Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Өнөөдөр2025/05/16

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг

Өнөөдөр2025/05/16

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/16

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/16

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/05/15

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ

Тод мэдээ2025/05/15

"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, ний...

Тод мэдээ2025/05/15

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сары...

Тод мэдээ2025/05/15

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын...

Тод мэдээ2025/05/15

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гура...

Тод мэдээ2025/05/15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллав

Тод мэдээ2025/05/15

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, у...

Өнөөдөр2025/05/15

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/15

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2025/05/14

УИХ: Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээ...

Тод мэдээ2025/05/14

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч үүрэгт ...

Тод мэдээ2025/05/14

Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 144 хүнд хо...

Тод мэдээ2025/05/14

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд

Өнөөдөр2025/05/14

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/05/14

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/05/14

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/14

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Тод мэдээ2025/05/13

“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ

Тод мэдээ2025/05/13

Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн БНСУ-ын иргэ...

Санал болгох