Өнөөдөр
Цаг агаарын таагүй байдлаас үүдэн зарим нислэг саатжээ

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод үүсээд байгаа цаг агаарын таагүй нөхцлийн улмаас 6 дугаар сарын 16-ны өдрийн ХонгКонг, Пусан, Токио, Сөүл, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд саатаж доорхи хуваарийн дагуу нисэхээр боллоо.
- Улаанбаатар-ХонгКонг чиглэлийн ОМ271 аяллын нислэг 6 дугаар сарын 16-ны 20:10 цагаас,
- Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301А аяллын нислэг 6 дугаар сарын 16-ны 20:05 цагаас,
- Улаанбаатар-Пусан чиглэлийн ОМ311 аяллын нислэг 6 дугаар сарын 17-ны 06:00 цагаас,
- Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501А аяллын нислэг 6 дугаар сарын 17-ны 02:30 цагаас,
Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ135 аяллын нислэг 6 дугаар сарын 17-ны 05:00 цагаас тус тус хөөрөх боллоо гэж МИАТ ХК-иас мэдээллээ.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 17-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17-19-ний өдрүүдэд өдөртөө дулаарч, нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны есдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс бага зэрэг дулаарч 13-15 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 23-28 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Тод мэдээ2022/03/25
Бодлогын хүүг өсгөж 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
-
Тод мэдээ2023/08/02
"Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023" наадмын хөтөлбөр...
-
Тод мэдээ2021/11/18
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг ажиллуулж эхэллээ
-
Өнөөдөр2020/10/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй