Тод мэдээ
БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Хатагтай Чой Юн Сүк Үндэсний асамблейн Нийгмийн халамжийн байнгын хороо, Гэр бүл эмэгттэйчүүдийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд БНСУ-ын Ербнхийлөгчийн Шилжилтийн хорооны "Ковид 19"-ийн үед яаралтай хариу арга хэмжээ авах тусгай хорооны гишүүнээр ажиллаж байсны хувьд Монгол Улстай ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцав.
Чой Юн Сүк гишүүний үндсэн мэргэжил сувилахуйн чиглэлийнх учраас БНСУ-ын Сувилагчдын нийгэмлэгээр дамжуулан манайд сувилахуйн чиглэлээр боловсон хүчнийг чадавхижуулах, шинэ шинэлэг арга зүйд сургахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэсэн бол манай талаас БНСУ-тай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээ, оношлогооны шинэ аргыг нэвтрүүлж, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.Тод мэдээ
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Тод мэдээ
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
-
Тод зураг2019/12/04
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тээврийн жолооч нараа урамшууллаа
-
Тод мэдээ2022/11/08
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2023 оны шалгаруулалтыг зарлаж байна...
-
Тод мэдээ2020/10/13
Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
-
Өнөөдөр2023/04/06
Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна
Сэтгэгдэл