Үйл явдал
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.12.21/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
09.00 |
334 тоот |
|
2 |
Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/ |
Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
13.30 |
“Их засаг” |
|
3 |
Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.30 |
“Их засаг” |
|
|
4 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
Барилга хот байгуулалтын яам |
|
5 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
“Үндсэн хууль” |
Үйл явдал
Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ
2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зорчигчийн 948.4 мянга буюу 82.5 хувь нь олон улсын, 201.7 мянга буюу 17.5 хувь нь орон нутгийн нислэгээр зорчжээ.
Олон улсын нислэгийн зорчигчдын тоогоор Улаанбаатар–Сөүл чиглэл тэргүүлж, 299.3 мянган хүн буюу нийт олон улсын зорчигчдын 31.6 хувийг эзэлсэн байна. Үүний дараа Бээжин чиглэлд 153.5 мянга, Токио чиглэлд 82.7 мянга, Истанбул чиглэлд 64.5 мянга, Хонгконг чиглэлд 51.7 мянган зорчигч зорчжээ.
Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын 81.6 хувь буюу 164.6 мянга нь Улаанбаатар–Оюутолгой чиглэлд зорчсон байна. Мөн Ховд, Өлгий, Мөрөн, Улиастай, Даланзадгад чиглэлүүд орон нутгийн хамгийн ачаалалтай нислэгүүдэд багтжээ.


Үйл явдал
Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, ажлын явцыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, хууль тогтоомжид нийцүүлэх зөвлөмж, удирдамж бүхий албан бичгийг 131 байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгож, хуульд нийцүүлжээ. Мөн 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үнэлж эхэлжээ.
Мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээллээ.
