Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

И.Бямбасүрэн: 0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой

Огноо:

,

Сэтгүүлч:

Сүүлийн үед хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд “Үл хөдлөх зуучийн мэргэжилтэн” өндөр рейтингтэй яваа билээ. Олон улсын жишгийн дагуу манайд ч бас үл хөдлөх хөрөнгийн салбар нэлээд хөгжиж  байна. Бид энэ удаа “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захирал И.Бямбасүрэнтэй ярилцлаа.

“Улаанбаатар пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж, өдгөө иргэдийн хүн амын суурьшил, эрэлт, хэрэгцээнд нийцүүлсэн орон сууцыг хамгийн эрэлттэйгээр борлуулж байгаа юм.

-Та олон жил үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилласан туршлагатай хүн. Таны бодлоор үл хөдлөх бизнесийн онцлог нь юу вэ?

-Үл хөдлөх хөрөнгө бол байнга өсөн нэмэгддэг хөрөнгө юм. Манай улсын хувьд мөнгөний ханш жил ирэх тутам унаж байдаг. Тийм учраас зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Үл хөдлөх хөрөнгө бол хамгийн эхний сонголт шүү дээ.

-Тийм шүү. “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Монголдоо томоохонд тооцогддог барилга, үл хөдлөх зуучлал, түрээсийн компани. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хичнээн өрхийг орон сууцжуулаад байна вэ. Бас анхныхаа оффис төслийг амжилттай хэрэгжүүлж яваа, энэ талаараа бидэнд танилцуулаач?

-Манай хамт олон нийслэл хотын барилгын их бүтээн байгуулалт, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гэж боддог. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Япон архитекторын төгс шийдлээр залуу гэр бүлд зориулсан 413 айлын Залуусын “Х апартмент” хотхон, Баянгол дүүрэгт Герман чанар европ стандартаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 айлын “Скай апартмент” орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Итали архитекторын шийдлээр баригдсан өндөр зэрэглэлийн 353 айлын “Гранде Вилла” хотхон нийт 800 гаруй айл, өрхийн орон сууцыг 100% амжилттай борлууллаа. Мөн анхны Оффис төсөл болох Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлалтай, өндөр зэрэглэлийн 20 давхар “МН тауэр” оффис үйлчилгээний зориулалттай талбайн түрээсийг хариуцан ажиллаж байна.

-Эдийн засаг ийм хүндрэлтэй үед 100 хувийн үзүүлэлттэй ажиллана гэдэг том амжилт. Ялангуяа барилгын салбар хүндхэн байгааг хаа сайгүй ярьцгааж байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн онцлох давуу талыг нэрлээч гэвэл та юу гэж товчхон хариулах вэ. Бусад үл хөдлөх хөрөнгийн компаниудаас ялгарах үнэ цэн тань юу вэ?

-Бодит үнэ

Чанартай орон сууц

Төлбөрийн таатай нөхцөл.

-Эдгээр давуу тал танай компанид бодитойгоор хэрэгждэгийг мэдэх юм байна. Тиймдээ ч уншигчид танай одоогийн хэрэгжүүлж буй төслүүдийг ихэд сонирхож байгаа болов уу. Аль дүүрэгт ямар хотхонуудыг барьж байна вэ?

 –Бидний хийсэн судалгаанаас үзэхэд  хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа аюулгүй, тав тухтай орчин, чанарыг илүүд эрхэмлэдэг болжээ. Барилгын салбар хурдацтай хөгжихийн хэрээр хуучны орон сууц гэдэг нэгдсэн ойлголт хэдийнэ эвдэгдэж, нэгдсэн төлөвлөлт, цогц үйлчилгээг шингээдэг болсон.

Орон сууцны орц хаалга гэх мэт энгийн байдлыг халж, илүү тав тухтай, шинэ өнгө төрхтэй орон сууцнуудыг бид санал болгож, гадаад тохижилт, эгэл биш шинэ шийдлээрээ Монголдоо анхдагч байсаар ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Энэ ч утгаараа бидний хэрэгжүүлсэн “Скай апартмент”, Залуусын хотхон “Х апартмент”, “Гранд вилла” зэрэг орон сууцны төслүүд нь оршин суугчдын амьдрал хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн. Нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд, сургууль цэцэрлэгийг төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж, улам л цогц болсоор байна.

Бидний одоо хэрэгжүүлж байгаа төсөл болох “X-Апартмент 2”, “Скай Апартмент-2”, “White House Residence” төслүүд нь яг л адилхан орон сууцны шинэ шийдлүүдийг төлөвлөж, шингээж өгсөн.

-Яалт ч үгүй эдгээр хотхон, барилгууд орчин цагийн залуус, иргэдийн санаанд нийцсэн шийдэлтэй харагддаг. Ингэхэд 0-6 хувийн хүүтэй зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Уншигчид маань нэлээд их сонирхох байх. 8 хувийн зээлд орох гээд чаддаггүй маш олон өрх бий. Харин 6 хувь хүртэлх зээлийн нөхцөлтэй гэхээр үнэхээр таатай сонсогдож байна?

-2013 оноос эхлээд Засгийн газар Монгол банктай хамтран ипотекийн 8 хувийн орон сууцны урт хугацааны зээлийг орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгож эхэлсэн.  Монгол Улсын эдийн засгийн байдалтай холбоотоогойр энэхүү зээл нь одоо хумигдаж, хүртээмж муутай болсон. Орон сууцтай болъё гэсэн иргэн бүр уг зээлэнд хамрагдах боломжгүй, ховор болсон учраас бид үүнтэй дүйцэхүйц, өрсөлдөхүйц хэмжээний зээл болон зээлийн хүүгийн нөхцлийг гаргасан. Энэхүү зээл нь Ипотекийн зээлийг бодвол бага хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зохицуулагдаж байна.  

-Уншигчдаас ирдэг хамгийн түгээмэл асуулт бол гадаадад ажилладаг хүмүүс НДШ төлдөггүй учраас зээлэнд хамрагдах боломжгүй гэдэг зүйл. Танай компани энэ асуудлыг хэрхэн шийдэж өгсөн бэ?

-Гадаадад амьдарч буй иргэдийн маань дийлэнх нь капитал буюу үл хөдлөх хөрөнгөтөй болох гэж ажил хийдэг. Тогтмол орлоготой хэдий ч НДШ төлдөггүй учраас банкны зээлэнд хамрагдах боломжгүй шүү дээ. Манай байгууллага өөрийн хамтран ажилладаг Банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч Нийгмийн даатгал болон орлого нотлох шаардлагагүйгээр зээлд хамруулж, орон сууцтай болох боломжийг бүрдүүлсэн.

-Энэхүү нөхцөлд хэрхэн яаж хамрагдах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?

-Бид 0 хувийн хүүтэй зээлийг “Централ капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран  зөвхөн “Улаанбаатар пропертиз” ХХК-ны хэрэгжүүлж байгаа төслүүдэд  олгодог. Зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөрөө төлөөд, иргэний үнэмлэхтэйгээ ирж “Орон сууцны барилга захиалах, худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад л болно. Орон сууц худалдан авагчийн зээлд хамрагдах хугацаа, төлбөр төлөх хуваарийг ББСБ-тай харилцан тохиролцож, орон сууцны гэрээ баталгаажсаны дараа зээлийн гэрээ хийгдэнэ.

–0-6 хувийн хүүтэй зээлийн нөхцөл гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Хэдэн айл энэ нөхцлөөр орон сууцтай болов оо. Энэ нөхцлийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Бид анх 2017 онд буюу “Гранде вилла” төсөл дээр энэхүү шинэ төлбөрийн нөхцөлийг “Централ капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран гаргасан нь худалдан авагчдад таалагдсан. Одоогийн байдлаар бид 100 гаруй айлыг энэхүү зээлд хамруулж, орон сууцтай болгосон байна.

-Та энэ салбарт удаан ажиллаж байгаа туршлагатай хүн. Тиймээс уншигчдад маань үл хөдлөх хөрөнгийг урьдчилсан захиалгаар авахад ямар давуу тал байдаг талаар зөвлөгөө өгөөч?

-Сайхан асуулт байна. Манай иргэд энэ талаар мэдлэг дутуу юм болов уу гэж хардаг. Заавал бэлэн болсон орон сууц биш урьдчилж захиалах нь давуу талтай.

Нэгдүгээрт: уян хатан нөхцөлөөр төлбөр төлөх боломжтой. Орон сууц захиалга авч эхлэхдээ үнийн хувьд хамгийн багаар буюу 10 хувь байх төдийгүй байр ашиглалтанд орох хүртэл өрхийн эдийн засгийн дарамтгүйгээр урьдчилгаа төлбөрөө хүүгүйгээр бүрдүүлэн төлөх боломж олгодгоороо давуу талтай.

Хоёрдугаарт: бусдаас түрүүлж өөрийн хүссэн давхар болон байршлыг сонгох боломжтой. Энэ нь мэдээж таны орон сууцны ирээдүйн үнэ цэнийг хадгалахад чухал нөлөөтэй.

Гуравдугаарт: дотоод засал чимэглэлийг өөрийн хүссэнээр хийлгэх боломжтой. Та байрныхаа ханын цаас, гал тогоо болон 00-н өрөөний плита, өрөөний хаалганы өнгө, дизайныг олон хувилбаруудаас сонгох боломжтой.

Дөрөвдүгээрт: орон сууц захиалга авч эхлэх үедээ эхний захиалагчиддаа маш олон хөнгөлөлт урамшуулал олгодог.

-Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улсынхаа хот төлөвлөлт, хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон гэр бүл, залуусыг тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж яваасай гэж хүсч байна. “Улаанбаатар Пропертиз” ХХК-ийн хэтийн зорилгыг тодорхойлооч. Цаашид ямар төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Бид 2020-2021 онд ашиглалтад оруулах 800 хүүхдийн бага сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим, мөн нэгдүгээр давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй 600 айлын “Ривер Вилла” хотхоны борлуулалтыг, мөн хүүхдэд ээлтэй, хүн төвтэй, төлөвлөлт төвтэй 900 айлын “Зайсан Вилла” хотхоны   борлуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Манай “Улаанбаатар пропертиз” ХХК нь цаашид тасралтгүйгээр шинэ төсөл санаачлан хэрэгжүүлж ажилласаар байх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох