Дэлхий нийтээр..
Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт урамшуулал олгоно
Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсролын салбарт нэвтрүүлж, энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төв 2022 оны 5 дугаар сард багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Үнэлгээнд 655 сургуулийн 29324 багш хамрагдсан юм.
Багш нарыг үнэлэхдээ:
- Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
- Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
- Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн
- Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэргийг 5-45 оноогоор дүгнэсэн юм.

Багшийг үнэлэхийн тулд бичгийн шалгалт болон асуулга, судалгааны аргачлалуудыг ашигласан. Энэ үнэлгээнд:
- Багш өөрөө
- Суралцагч
- Сургалтын менежер
- Сургуулийн захирал
- Заах аргын нэгдлийн ахлагч
- Эцэг эх асран хамгаалагч
- Нийгмийн ажилтнууд хамрагдаж өөр өөрийн үнэлгээг өгөв.

Гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа ухаалаг тайлангийн систем буюу BI технологийг нэвтрүүлсэн юм. Ингээд үнэлгээний үр дүнд:
- Нийслэлийн багш нар 73,9 хувь
- Аймгийн төвийн багш нар 72,8
- Сумын багш нар 70,9 хувийн дундаж үзүүлэлттэй үнэлэгдсэн байна.

Урамшуулал авах шатлалын тухайд:
- I түвшин 947 багш
- II түвшин 2982 багш
- III түвшин 3351 багш
- IV түвшин 5016 багш багтаж 10-25 хувийн урамшуулал авахаар боллоо. Энэ нь нийт багш нарын 40 хувь болж байгаа юм.

Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд өөрийн өмнөх үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой болно.
Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/11/07
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзл...
-
Дэлхий нийтээр..2023/01/18
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 31 гэрч дуудсан байна
-
Дэлхий нийтээр..2022/12/08
Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ
-
Үйл явдал2020/07/02
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
