Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян өнгөрсөн 7 хоногт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж, тулгамдсан 8 асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Аяны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн сан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг эргэлтэд оруулах зэрэг бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт байгууллаа.
Мөн Шинжлэх ухааны паркийн захиргаа болон “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-тай үйлдвэрлэл технологийн паркийн чиглэлээр Махны үйлдвэрийн цогцолбор, яс боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэр зэрэг орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлүүлэхээр хамтран ажиллахаар болсон юм. Агро паркийн хүрээнд “Хөдөө аж ахуйн туршилт судалгааны төв байгуулж, орон нутгийн малчдын нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал, хүнсний ногоо жимс жимсгэнийн үр үрсэлгээний лаборатори байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Аянд оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд болох Шимт боловсрол STEAM education, Аргун компаниуд бүтээлч, тунгаан бодох ур чадвар, шинжлэх ухаанч сэтгээг хөгжүүлэх сургалтын арга зүйг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт "Боловсрол 4.0, STEAM боловсрол" сургалтаараа дамжуулан хүргэснээс гадна Ховд аймгийн Прогресс дунд сургуульд байгалийн ухааны 6 хичээлийн 9,5 сая төгрөгийн өртөг бүхий 60 тараах материалыг бэлэглэсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2020/08/20
Иргэдийг сайжруулсан түлшээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна...
-
Тод мэдээ2021/03/10
Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороод
-
Тод мэдээ2025/01/13
“Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй ...
-
Тод мэдээ2024/01/23
Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна