Тод мэдээ
Ж.Соронзонтой хийсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022.09.07-ны өдөр Жамба овогтой Соронзонтой хөдөлмөр эрхлэлтийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гаргасан. Тушаалыг гаргахдаа Монгол Улсын холбогдох хуулиуд болон, Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэл болгосон юм.
Энэ тушаалтай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж өнөөдөр тус сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл жагсаал зохион байгуулж байна. Энэ бүх үйл явдалтай холбоотойгоор БШУ-ы сайдын тушаалыг танилцуулж байна.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2022/07/25
УУХҮЯ: Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өсөлттэй байна
-
Тод мэдээ2024/07/01
СЕХ: Бүх саналын хуудсыг гар аргаар тоолж, хяналтын тооллого хийлээ
-
Тод зураг2019/09/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Тод зураг2019/10/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй