Дэлхий нийтээр..
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар Казакстан Улс дахь “Daewoo” компанийн төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “BULBUL” LLC компанийн ерөнхий захирал Жыргау Нурбек нар уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт үе шаттайгаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ ихэвчлэн цахилгаан автобусаар парк шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч одоогийн нөхцөл байдалд эрчим хүчний хүрэлцээ, хангамжийн асуудлууд тулгараад буй. Тиймээс цахилгаан болоод дизель түлшний хэрэглээ бүхий автобусаар буюу холимог байдлаар парк шинэчлэл хийхээр ажиллаж байна” гэв.

Харин Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов “Танай орны уур амьсгалд тохируулан чанартай, эдэлгээ сайтай автобусыг үйлдвэрлэх боломжтой. Бид нэг удаадаа автобус нийлүүлээд өнгөрөх биш автобусны засвар, үйлчилгээний төвийг Монгол Улсад байгуулах саналтай байна. Ингэснээр засварын төвийг дагаад ажлын байр ч нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд ихээхэн анхаарч байгаа нь тун зөв шинэчлэл” хэмээсэн юм.
Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, хог хаягдлын үйлчилгээнд ашиглах машин механизмуудад парк шинэчлэл хийх боломжтой эсэх талаар мөн ярилцлаа. Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг Ажлын хэсгийн техникийн баг судлан, шаардлагатай тооцоо, судалгааг хийж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахаа илэрхийлсэн юм.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/07/29
“What3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр таны дуудлагы...
-
Дэлхий нийтээр..2020/12/11
Нөхөн сонгууль зохион байгуулахтай холбоотой УИХ-ын тогтоолуудыг батлав
-
Үйл явдал2020/05/07
Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ
-
Дэлхий нийтээр..2025/12/30
Товчооны төлбөрөө төлөхгүй бол алданги тооцно
