Чөлөөт бүс
Хүмүүс нь хамгийн урт насалдаг 15 орон
1. Швед
Дэлхий дээр хамгийн урт насалдаг улсуудын нэг бол Швед улс юм. Тус улсад амьдрахад эрүүл аюулгүй бөгөөд иргэд нь хэт чөлөөтэй амьдардаг. Хүн амын дундаж наслалт нь 80-с дээш бөгөөд тэдний урт наслалт нь амьдралынх нь хэв маягтай холбоотой юм.

2. Гернсэй
Баячууд, бага татвар, мөн хамгийн сайн эрүүл мэндийн даатгалуудын нэг.

3. Австрали
Тус улсын иргэдийн дундаж насжилт 82 бөгөөд Австрали орон нь эрүүл мэнд, чийрэгжүүлэлтээрээ тэргүүлдэг.

4. Хонг Конг
Хэдийгээр бохирдлын хэмжээ, хүн амын нягтрал ихтэй ч гэсэн Хонгконгийн оршин суугчдын дундаж наслалт 81 бөгөөд хамгийн урт наслалттай орны жагсаалтад багтдаг.

5. Сан Марино хот
Хэрвээ чи баян, байнгын дасгал хөдөлгөөн хийдэг мөн ширээний ажил эрхэлдэг бол чиний амьдрал илүү урт удаан үргэлжилнэ. Хэрвээ баян байх мөн эрүүл байх хангалттай биш бол хэн нэгэнд туслаж болох юм. Тэдний дундаж наслалт 81-с дээш байдаг юм.

6. Исланд
Бохирдол бага, хүн амын нягтаршил багатай, шумуулгүй. Цэвэр агаар, гайхамшигтай ногоон нөмрөг бүхий байгаль, далайн хоол хүнс нь урт удаан амьдрахын нууц юм. Исланд нь дэлхийн аз жаргалтай тайван улсуудын нэг бөгөөд хүн амын дундаж наслалт нь 82-с дээш байдаг.

7. Израйль
Газрын дундад тэнгисийн сайхан агаар, далайн хоол, багахан хэмжээгээр архийг хэрэглэж байгаа нь тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг нь юм. Израйльчуудын хүн амын дундаж наслалт 83-с дээш байдаг.

8. Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ их амьдардаг бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд дэхийн хаана ч амьдрах чадвартай байдаг.
Өмнөд солонгосын эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ бодвол илүү удаан амьдардаг. Дэлхийн бараг хамгийн урт удаан амьдардаг эмэгтэйчүүд бол солонгос эмэгтэйчүүд байдаг. Эрүүл мэндийн мэдлэг сайтай учир эрүүл мэндийн ухамсартай улс орны хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 90 нас байдаг.

9. Макао
Энэхүү жижигхэн арал нь иргэддээ маш их ашиг тус өгдөг. Хүн амын дундаж наслалт нь 84 нас юм.

10. Швейцарь
Швейцарь хүмүүсийн урт наслалтын нууц нь цэвэр агаар, цэнгэг ус мөн амьдралын өндөр чанартай стандартад байдаг. Мөн энэ улсад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь сайшаагдсан байдаг. Хүн амын дундаж наслалт нь 84.

11. Андорра
Энэ жижигхэн Европын улс бол цэцэглэн хөгжиж буй улс юм. Мөн ногоон бүрхэвчтэй бөгөөд олон нийтийн болон эрүүл мэндийн байгууламжид зам тавьж өгдөг. Иргэдийн дундаж наслалт 83-с дээш байдаг байна.

12. Сингапур
Сингапур бол Ази тивийн титэм болсон улс юм. Хүрээлэн буй орчноо сайжруулахын зэрэгцээ хүмүүсийнхээ амьдралынхаа чанарт анхаарахын зэрэгцээ эрүүл мэндийн хамгийн чанартай үйлчилгээ үзүүлдэг Азийн хамгийн цэвэрхэн орны нэг юм.

13. Япон
Япончуудын өндөр наслалтын нууц нь эрүүл зөв амьдрал, иргэдийн байнгын дасгал хөдөлгөөн, хоололтын дэглэм зэрэг маш олон шалтгаан байдаг. Тэдний дундаж наслалт нь 85 бөгөөд иргэддээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.

14. Монако
Монако бол нас тогтсон хойноо амьдрахад тохиромжтой улс. Амьдрахад хэрэгцээтэй таатай, цаг агаар нь тав тухтай улс. Хүн амын дундаж наслалт нь 89 юм.

15. Итали
Хачирхалтай санагдаж болох ч Итали хүмүүсийн наслах хугацаа нь бусад Европын орнуудыг бодвол харьцангуй урт байдаг байна. Хүн амын дундаж наслалт 89-с дээш байдаг.

Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
Чөлөөт бүс
Халимны сүү ууж болох уу?
“Амьтны сүү юм чинь ууж л таараа биз дээ?” гэж бодогдож байна уу? Тэгвэл жаахан сонирхоод үзье. Юуны өмнө, халимны сүү гэдэг чинь энгийн сүү биш аж. Үхрийн сүүтэй харьцуулахад хэд дахин илүү тослогтой, бараг л цөцгий, масло хоёрын дунд юм шиг өтгөн. Тэр бүү хэл усанд уусахгүй, харин шахагдаж гардаг гэвэл итгэх үү? Зулзагандаа зориулсан жинхэнэ “energy drink” гэсэн үг.
Гэхдээ эндээс л сонирхолтой хэсэг эхэлнэ.
“За тэгээд нэг амсаад үзчихье” гэвэл тийм амар биш.
Халим бол зэрлэг, асар том амьтан. Далайд амьдардаг, барихад ч бэрх. Дээрээс нь дэлхий даяар хамгаалагдсан амьтны нэг тул International Whaling Commission зэрэг байгууллагууд агнах, барихыг хатуу хянадаг. Өөрөөр хэлбэл, сүүг нь авах гэж оролдох нь өөрөө асуудал дагуулна.
Тэгээд ч бодоод үз дээ… усан дотор халим “саана” гэдэг кинонд л гардаг ажил шүү дээ. Бодит амьдрал дээр ийм технологи ч, арга ч байхгүй.
Тэгэхээр дүгнэлт?
- ✔️ Онолын хувьд: амьтны сүү тул ууж болох мэт
- ❌ Бодит байдалд: боломжгүй шахуу
- 😂 Туршиж үзэх: бараг “mission impossible”
Халимны сүү тийм өтгөн байдаг нь зулзагыг усанд дулаацаж, хурдан өсөхөд нь туслах зориулалттай гэнэ. Байгаль хүртэл “premium nutrition” хийчихжээ
-
Үйл явдал2022/04/18
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Дэлхий нийтээр..2022/10/31
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2023/04/12
ЗГ: Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжуулав
-
Тод зураг2019/08/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
