Хэн юу хэлэв...
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүн бүхэнд хамаатай
Манай улс 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон. Харин эдүгээ 21 жилийн дараа уг хуулиа шинэчлэх гэж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ХЗДХЯ-нд байгуулагдан ажлаа эхэлжээ. Хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал ихээхэн хумигдмал болсон Монгол Улсын хувьд энэ чухал салбарын эрх зүйн орчинг тодорхой болгох, цаг үеийн шаардлага, үүсэн болж буй шинэ нөхцөлд тохируулан тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлага бий болсон. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын нэр бүхий гишүүд тус тусдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлсэн ч парламент дээр гацсан.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголтыг зөвхөн сэтгүүлчдэд хамаатай мэтээр ойлгох нь бий. Тэгвэл энэхүү эрх чөлөө нь бүх нийтэд хамаатай ойлголт. Тиймээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн хууль юм. Өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирсэн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалтаар иргэдийн мэдэх эрхийг хангаж, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг зохицуулсаар ирсэн. Аливаа бүхэн цаг үеэ даган хувьсан өөрчлөгдсөөр байгаа технологийн дэвшлийн эрин зуунд 20 гаруй жилийн тэртээ батлагдсан хууль хэвлэл мэдээллийн салбарын шинэ харилцаа, технологийн ололт амжилтаас үүдэн гарч буй асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байгаа. Тиймээс ч хуулийн шинэчлэл шаардлагатай болоод байгаа юм. Учир нь, 1998 оны хуульд “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тогтоохгүй. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хэдхэн заалттай.
Энэхүү хууль тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний гол зарчмуудыг тусгаж чадсан ч гэж үздэг. Харин өнөөдөр шинэ сэтгүүл зүй, дижитал сэтгүүл зүй хөгжиж, мэдээллийн технологи хөгжиж байгаагийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулах, хараат бус байдлыг сулруулах эрмэлзэл эрх баригчдад байсаар байгаа зэрэг нь салбарын хуулиа шинэчилж сайжруулах цаг нь ч болсон гэдгийг харуулж байна. Сэтгүүл зүйн төв байгууллага МСНЭ ч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Салбарын хуулиа сайжруулах нь хуульчдын л хийх ажил мэтээр харах нь буруу юм. Яагаад гэвэл эцсийн дүндээ тухайн хуулиар сэтгүүлч, редакцийн үйл ажиллагааг зохицуулах учир салбарт ажиллах хүн бүрийн оролцох ажил. Ялангуяа редакц бүр энэхүү хуульд өөрсдийн байр суурийг илэрхийлж, ХЗДХЯ-ны боловсруулж буй төсөлд санал бодлоо тусгуулах нь чухал болоод байна. Мөн ахмад сэтгүүлчдийн туршлага, нийтлэлчдийн үзэл бодол маш чухал.
Өнгөрөгч долоо хоногт МСНЭ-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт, зорилтот хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр дээрх асуудал хөндөгдсөн. Сэтгүүлчдийн төв байгууллага болон "Глоб интернэшнл" ТББ, Хэвлэлийн хүрээлэнгийн зүгээс олон жил уг асуудалд анхаарал хандуулж, хууль эрх зүй орчныг шинэчлэх санал гаргасаар ирсэн ч тодорхой бус шалтгаанаар шинэчлэгдэлгүй байсаар өнөөдөртэй золгож байна. МСНЭ-ээс хүсч буй хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлж, баталгаажуулах хуулийг батлах хүсэл эрх баригчдад байсангүй. Тиймээс ч МСНЭ “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт, зорилтот хэлэлцүүлгийг зохион байгуулсан хэрэг. Энэ асуудлаар сүүлийн хэдэн жил дуу хоолойгоо илэрхийлж, сэтгүүл зүйн хараат бус байдлыг хангах чиглэлд онцгой анхааран ижил төстэй үйл ажиллагаа хийдэг ТББ-уудтай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
Эрүүгийн, Иргэний, Зөрчлийн гэх мэт олон хуулиар сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд хийгээд үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн иргэдээ дарамталж, мэдэх эрхийг нь хаан боогдуулж байгаа өнөөгийн нөхцөлд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд томоохон өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Хуульд өөрчлөлт оруулах ажил гараанаас хөдөлсөн ч сэтгүүлчдийн оролцоо алга гэх шүүмжлэл бий. Мэдээж хэрэг хуулийн төслийг боловсруулахад мэргэжлийн хуульчид ажиллах нь зөв ч салбарын тогоонд чанагдсан, сайн нийтлэлч, сэтгүүлчдийн бодол санаа тусахгүйгээр эрх зүйн орчин бүрдэж яахан чадах билээ. Тиймээс сэтгүүл зүйн салбарын хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ганц хоёр сэтгүүлчийн бус нийт сэтгүүлчдийн санал чухал байна.

.jpg)
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Үйл явдал2023/12/15
Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн
-
Үйл явдал2022/04/08
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2021/01/15
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ...
-
Дэлхий нийтээр..2025/10/10
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөл...
